М.Цогтгэрэл: Загас хараад суухаар нүдний ядаргаа тайлагдаж, тархи амардаг

М.Цогтгэрэл: Загас хараад суухаар нүдний ядаргаа тайлагдаж, тархи амардаг

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил 8875

Хүн бүхэнд янз бүрийн сонин содон хобби байдаг. Харин энэ удаад амьтан тэжээх дуртай М.Цогтгэрэлтэй ярилцсан юм. Хүүхдүүд нь аав ажлаа тарж ирээд загас гээд л суучихдаг биднийг бол бараг тоохгүй шүү гээд инээгээд ярьж байсан юм. 

-Өдрийн мэнд, та хэзээнээс эхэлж загас тэжээх болсон бэ?

- Ах нь багаасаа л амьтан тэжээдэг хүүхэд байлаа. Янз бүрийн амьтад тэжээж үзсэн. Дээр үеийн шууданч цагаан тагтаа, тахиа, гахай, тогоруу гээд зөндөө. Саваагүйтэж тогоруу тэжээж ээждээ зодуулж байсан удаа ч бий. /инээв/ Тогоруу тэжээж болдоггүй гэдгийг ч мэдэхгүй амьтан тэжээх сонирхолдоо хөтлөгдсөн байх даа.  Оюутан болоод цагийн эрхээр амьтадаасаа холдсон юм. Азаар ч гэхүү саяхан хоёр жилийн өмнөөс ажлынхаа Санжаа гуай гэдэг буурлынд очоод л загас тэжээх сонирхол минь хөдөлсөн юм шүү дээ. Маргааш нь гараад л хоёр акурм аваад Санжаа ахаасаа хэдэн загас авч тэжээж эхэлсэн. Тэр буурал минь монгол гэрийнхээ талд нь акурмтай мундаг хөгшин.

Монгол гэрт загас тэжээнэ гэдэг бол тун хүнд асуудал. Цаг агаарын нөхцөлд гэрийн тасалгааны температурыг тохируулах зэргээс авхуулаад хүнд шүү дээ.  

                                                                                                               15 жил Монгол гэрт загас Тэжээж буй н.Санжаа гуай 

-Энэ хугацаанд хэр их загастай болсон байна

- Арав шахам төрлийн 200 гаруй загаснууд байгаа. Олон янз байсан зарим тохиолдолд хүнд өгнө, тэжээж байгаа хүнээсээ шалтгаалаад үржил нь өөр өөр байдаг. Миний хувьд сонирхлын дагуу болохоор үржүүлэх нь гол биш, гэлээ гээд олон болж байгаа загаснуудаа загас сонирхогчдын групээр бусад хүмүүстэй загас замаг, ургамал гээд олон төрлийн зүйлээр сольдог. Загаснуудаа өдөрт гурав хооллоно, загасны зориулалтын хоол өгөхөөс гадна амьд хоол өгдөг.

-Амьд хоол гэхээр хорхой шавьж уу юу байдаг юм бол бусад хоолнуудаасаа юугаараа өөр вэ?

-Загасны зориулалтын хоолноос гадна сүүлийн үед амьд хоол гарсан. Энэ нь голын наана цаах нь, тогтмол усанд байдаг. Хүн хараад бол мэдэхгүй усанд тогтсон жижиг цэгэн хоолнууд. Жижиг шүүлтүүрээр шүүж, бужигнасан улаан цэгэн хоолнууд гарч ирдэг. Гэртээ ч амьд хоолыг хийж болно. Жишээлбэл банананы хальснаас гаргаж авна, гэхдээ хугацаа их шаарддаг. Загас амьд хоолыг идсэнээр тэжээл сайн авахаас гадна хурдан томордог. Бас хатаасан царцаа өгч болно. Мөн л царцааг хатааж нүдэх, малын цувдай /элэг, бөөр, уушги/  цаг хугацааны хувьд их удаан. Ер нь тэгээд хуучны загасчидаас их юм сурч санаа авна даа. 

Байнга хуурай буюу нэг хоол өгөх бас муу өсөлт удаан байх учраас хэсэг хугацаагаар солих хэрэгтэй.

  

                                                              Амьд хоол бэлтгэсэн байдал

-Акурмаа хэрхэн цэвэрлэгээ усны хувьд хэрхэн байлгах вэ?

-Долоо хоногт нэг удаа усаа солих хэрэгтэй. Гэхдээ акурмны 1/3 усыг солиход хангалттай. Аяндаа сольсон ус маань цэвэрлэгдээд тунгалаг болно. Мөн цэвэршүүлэгч сэнсний порлоны доор хар хөрс хийж өгөх юм бол ус илүү цэвэр цэнгэг болж өгдөг. Хэт их хлортой ус хийх нь аюултай загас үхдэг. Тиймээс ус бага зэргийн ногоон устай байхад гэмгүй, мөн амьд ургамал усандаа байлгах хэрэгтэй. Усны хатуулаг зөөлөн чанарыг тэнцвэржүүлж өгөхөөс гадна загасандаа тэжээл болж өгдөг юм.

  

-Хамтдаа байж болохгүй загаснууд гэж байх уу? Үржүүлэх үйл явц, төрөх загасаа хэрхэн арчлах вэ?

-Хэт хурдан хөдөлгөөнтэй загасыг удаан загастай байлгаж болохгүй. Тэгвэл аль нэг нь стрессддэг. Мөн том загасыг жижиг загаснуудтай байлгаад хэрэггүй жижигнүүдээ идчихдэг юм. Гэхдээ одоохондоо надад махчин загас байхгүй байгаа. Харин хээл авсан загаснууд бол гэдэс нь томроод дөрвөлжин гэдэстэй болчихдог. Төллөх хугацаа нь барагцаагаар сар гаран болсны дараа төрдөг. Ер нь бол төллөх дөхөөд ирэхээрээ андашгүй, яг тэр үед нь төрөх тусгаарлагчдад хийнэ. Төллөсний дараа ургамлууд дунд орж бусад том загаснаасаа холддог. Ингээд хооллож томроод бусадтайгаа нэгддэг.

 

                                                                                                                            Удахгүй төллөх загаснууд

-Таны бодлооор загас тэжээх нь ямар үр өгөөжтэй вэ?

-Би бараг телевиз үздэггүй. Техник харж суухын оронд загаснуудаа юу хийх бол яах бол гээд л хараад суучихдаг, их сонирхолтой. Загас хараад суухаар нүдний ядаргаа тайлагдаж, тархи амардаг. Загас тэжээж  эхэлснээс хойш хүүхдүүд минь дагаад сонирхож эхэлсэн. Хааяа даа намайг өдөржингөө загасаа хараад биднийг тоохгүй юм гэх ч тохиолдол байдаг. /инээв/ Манайд хүүхдүүд ирвэл ч тоглоом, телевиз гэхээсээ загаснуудыг ихэд сонирхож хардаг шүү. Жаахан хүүхдүүд ихэвчлэн буруу хооллох юмуу болохгүй зүйл өгчих гээд байдгаас биш ихэд сонирхлыг нь татдаг. Мөн бусад зүйлсээс илүүгэээр анхаарал төвлөрүүлж, хүүхдэд амьтан хайрлах дадлыг суулгаж өгдөг шүү.

 

Хүүхдэд утас техник бус амьтад авч өгөснөөр багаас нь аливаа зүйлсийг хайрлаж энэрэх сэтгэлийг суулгаж, Амьд харилцааг эрхэмлье.

 

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Энхжин,Эмүжин [103.57.94.xxx] 4 жил
Гайхалтай
иргэн [202.170.84.xxx] 5 жил
мундаг!