Б.Оюунбаатар: Хооллохоос 30-40 минутын өмнө юм уу дараа нь ус ууж байгаарай, хооллохтой зэрэгцэж ус хэрэглэх нь тохиромжгүй
Урин дулаан цаг ирж, хүн бүхэн хувцасаа нимгэлж биеийнхээ гоё сайхан хэсгүүдийг илэрхийлэхээр хувцаслах улирал иржээ. Үүнтэй холбогдуулан энэ дугаартай фитнесийн дасгалжуулагч Б.Оюунбаатарын нэг өдрийг хамтдаа өнгөрөөх болсон юм.
Түүнийг Оюунбаатар гэдэг. МУБИС УБТС-ийн дасгалжуулагчийн ангийг 2014 онд төгссөн. Дасгалжуулагч хийгээд гурван жил болж байгаа нэгэн. Энэ хугацаанд тэр нилээдгүй олон газар дасгалжуулагч хийж үзсэн. Харин одоо титан фитнес клубд өглөөний ээлжний дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.
-Сайн байна уу? өглөөний мэнд! Таны өглөө юунаас эхэлж байна даа
-Оюунбаатар /Ob/ : Өглөөний мэнд, миний өглөө 6:30-аас эхэлнэ дээ. 6:30 гэхэд босоод хоолоо хийгээд л 7:40 үед охиноо аваад л ажилдаа явна шүү дээ. Охины минь цэцэрлэг 8:10 д хаалга барина тэрнээс өмнө амжиж очоод л миний ажил эхэлнэ.
-Өглөө босоод л шууд хооллох уу? ер нь өөрийнхөө хооллотын дэглэмээс танилцуулаач
- Одоохондоо бол хоолны дэглэм нээх айхтар бариагүй, масс нэмэх зорилготой л байгаа. Гэхдээ өөх гурил идэхгүй. Мах төмс, будаа нөгөө гэх мэт иднэ. Мөн хоёр хоёр цагийн зайтай бага багаар хооллодог. Өглөө сэрээд хоёр аяга ус ууна. Үүнээс хойш бол байнга ус ууна. Бэлтгэлийн өмнө дараа, энгийн үед гээд ус их уудаг. Гэхдээ хүмүүст л гэж зөвлөхөд хооллохоос 30-40 минутын өмнө юмуу дараа л ус ууж байгаарай, хооллохтой зэрэгцэж ус хэрэглэх нь тохиромжгүй.
-Ажил дээрээ ирэхэд чинь ер нь хэр их хүн байх вэ
- Манай заал үйлчлэгч бол өглөөний зургаан цаг өнгөөрөөд ирж цэвэрлэгээ хийдэг, энэ үед бол 4-5 хүн ирчихсэн дасгалаа хийдэг. Намайг ирснээс хойш бол 4-5 хүн ирчихсэн өглөөд бэлтгэлээ хийж эхэлдэг. Орой ээлжнийхэнээс бол харьцангуй бага хүмүүс ирдэг. Гэвч сүүлийн үед өглөөгүүр дасгал хийдэг хүмүүёийн тоо нэмэгдээд байгаа.
-Орой ажилаа тараад дасгал хөдөлгөөн хийх, өглөө хийх хоёрын ялгаа юу байна. Дасгал хөдөлгөөн хийх тохиромжтой цаг ер нь байх уу?
- Ихэвчлэн хүмүүс орой тараад ирж биеэ хөгжүүлдэг. Өдөржингөө ажил хийчихээд ирж дасгал хийх нь нэг байдлаар тухайн хүндээ ядралт их өгдөг. Өглөө босоод тодорхой хэмжээний хоол шим тэжээл аваад дасгал хөдөлгөөн хийгээд бэлтгэлийн дараа дахин энерги нөхөөд ажилаа хийвэл илүү эрч хүчтэй ядралт авах нь бага байдаг. Мөн орой бэлтгэл хийсний дараа хүмүүс хоол идээд хариад шууд амардаг энэ нь буруу. Тиймээс аль болох өглөөгүүр дасгал хийвэл ядралт бага, өдрийн турш эрч хүчтэй байдаг. Харин тохиромжтой цаг гэвэл 15-17 цагийн хооронд байдаг.
-Хүн бүхэнтэй тулж ажиллаж дасгалжуулдаг уу? хэдээс хэдэн насны ямар хүмүүс ихэвчлэн ирдэг вэ?
- Анх ирж байгаа буюу шинээр хичээллэж байгаа хүмүүсдээ дасгалаа төхөөрөмж дээрээ зөв хийтэл нь зааж сургаад дараачаас нь дасгалаа зөв хийж байна уу хянаж нягтлан бүгдийг ажиглах маягтай байдаг. Фитнессээр хичээллэж байгаа хүмүүсийн хувьд гэвэл 16-аас 60-аад насны хүмүүс байна. Одоо бол турна, өндөр болно гэхээсээ илүү биеэ гоё болглмоор байна, жигд хөгжүүлье гэх хүмүүс олон болсон. Одоогийн хүүхдүүд ч тэгээд өндөр болмоор байна гэлтгүй их өсгөлүүн болсон /инээв/.
-Эмэгтэйчүүд турах гэж их явдаг болсон шүү дээ. Тэр тусмаа гэдэс гар, гуяаараа буюу хэсэгчилээд таргалчихсан байдаг. Энэ хүмүүст ихэвчлэн ямар дасгал хийлгэх вэ?
- Дан ганц дасгал хөдөлгөөн, хоолоо сойгоод турна гэсэн юм байхгүй. Хоолондоо өөрчлөлт оруулж, эрүүл зөв хооллож, өөрийн бие организмд тохирсон дасгал хөдөлгөөн хийж хүссэн бие галбиртаа хүрнэ. Мөн хүмүүс гэртээ дасгал хийдэг шүү дээ. Ийм хүмүүст зөвлөхөд жижиг булчингуудыг хөгжүүлэх дасгал хийх бол 15-аар гурван удаа, гурван өөр дасгал хийх хэрэгтэй. Нэг талдаа 15 буюу өөрийн чинь ядралтын хэмжээ хэд хүртэл хийж болж байна тэр тоогоор хийнэ. Ядралт бага болвол тоогоо нэмээд хийгээрэй. Жишээ нь гарын гурван толгойт булчингын дасгал хийж байгаа бол нэг гараа хийчихээд нөгөө гараа хийх. Энэ нь нөгөө гарандаа амралт гэсэн үг. Харин өөр том булчингууд нуруу хөл, цээж гэх мэт бол гурваас таван удаагын давтамжтай дасгал хийж байж үр дүнгээ өгөх болно. Мөн энгийн аргаар хөдөлгөөний дутагдалд оролгүй жингээ нэмэхгүй байхыг хүсвэл өглөө оройд гүйх алхах нь хамгийн үр дүнтэй арга.
- Фитнессээр хичээллэгчдийн улс хотын тэмцээн болдог. Та тэр тэмцээнд орж байсан уу?
- Тамирчны хувьд биш дасгалжуулагчаар энэ жил нэг найзыгаа бэлтгэн орсон. Өөрөө ажиллаа хийхийн зэрэгцээ өдөр болгон хүн багатай цагаар бэлтгэлээ хийдэг. Тэмцээнд бэлтгэсэн найзын минь анхны тэмцээний сацуу шагналт тав дугаар байранд орсон. Ирэх жил дахин хотын аваргад амжилтаа ахиулах зорилготой байгаа.
- Үргэлж олон хүмүүсд заах уу хувь дасгалжуулагч хийж байна уу?
- Одоогоор өглөөний ээлжинд байгаа. Өглөө 8-аас өдөр 15 цаг хүртэл энэ хугацаанд хүмүүстэйй зааж зааварлаад засахыг нь засаад хэлж өгдөг. Харин нэг хүнд ганцаарчилсан дасгалжуулагч хийж байгаа. Тэр хүн өдөр 12-оос ирээд 14цагт явна. Ганцаарчилсан буюу хувийн дасгалжуулагч гэдэг нь тухайн хүний хийх дасгал болгоныг хянаж тоолж илүү тулж ажиллана. Ингэснээр тухайн хүний дасгал илүү үр дүнтэй байна. Хоёроос гурван сарын дараа гэхэд нөгөө хүн маань бие даан ганцаараа дасгал хийхэд ямарч асуудалгүй гэсэн үг.
-Ажилаа тараад ер нь ихэвчлэн юу хийж байна даа. Таны өдрийн хэмнэл ямархуу байх вэ?
- Охиноо цэцэрлэгээс нь аваад харина даа. Өглөөний ээлжтэй байхад бол ажил тараад хариад хоол ундаа идээд л амарна. Өглөө эрт босно. Одоогоор бол өглөө ээлж болохоор нэг хэсэгтээ ээлжээ солихгүй энэ хэмнэлээр явна. Ээлжээ сольвол өдрийн хэмнэл ч мөн адил солигдоно.
Бидэнтэй өөрийн нэг өдрөө хуваалцаж, зөвөлгөө өгсөн таньд баярлалаа. Ажилд нь илүү их амжилт хүсье.