fddf

fddf

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

8 жил 3573

Манай төслийн олон үр дүнгийн нэг нь дотоодын аялал жуулчлалыг нэлээн идэвхжүүлж өгөх байх гэж би харж байгаа. Бүргэдийн ан бол зүгээр гарч очоод таарчихдаг зүйл биш. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумынхан бидэнд хүсэлт тавьсан байсан юм. Тэд “Цаст Цамбагарав хайрханыхаа бэлд нэг ийм арга хэмжээ зохион байгуулах  хүсэлтэй явдаг” гэдгээ бидэнд илэрхийлсэн. Тэгээд бид орон нутгийн удирдлага, ард иргэдтэй  ганц бүргэдийн ан гэлтгүй урианхайн сур харваа гэх мэт архивлаж авч үлдээх ёстой өөр бусад зан үйлийг энэ үеэр зохион байгуулах  талаар ч мөн урьдчилан ярилцаж тохирсон. Ингээд бид аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй, өөрсдөө аялах хоббитой хэсэг залуусын оролцоотойгоор зохион байгууллаа.  Оролцсон, ирж сонирхсон иргэд  энэ арга хэмжээгээ уламжлалт болгоё, жил бүр хийх хэрэгтэй юм байна гэж бидэнд маш их хэлж байсан учраас энэ чинь цаашдаа гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татсан сонирхолтой нэг үйл явдал болж чадах юм байна гэдэг итгэл төрсөн гэх үү дээ. Тэгээд энэ тохироогоо албан ёсоор хийчихээд ирлээ. Цаашдаа Цамбагарав уулын бэлд бүргэдийн анг жил бүр уламжлал болгон хийхээр тохирсон.  Энэ жил  нутгийн болоод зэргэлдээ Увс, Ховд аймгаас 500 гаруй хүн, 200 орчим машин, гадаадын 4-5 орны жуулчид ирсэн. Анхных гэхэд ийм байна шүү дээ. Дараа жилээс энэ тоо нэмэгдэх байх.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
fgfg [127.0.0.xxx] 8 жил
fg