Залуусын мөрөөдлийн үүд
Өнөөдөр манайд орчин үеийн залуучууд шинэлэг бүтээлч зан чанар болон бусдыг байлдан дагуулах чадвараараа өсвөр үеийн дүү нартаа хангалттай үлгэр дуурайлал үзүүлж чадаж байгаа билээ.
Үүний нэгэн тод жишээ нь хүүхэд залуучуудын чадварлаг хоолойг хөгжүүлэх зорилготой ‘’The Openmic’’-ийг үүсгэн байгуулсан Д. Энхтайвантай уулзлаа.
Сайн байна уу ? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
-Баярлалаа чамд ч бас энэ өдрийн мэнд
Танай үйл ажиллагаан дээр дөнгөж ирэхэд хүмүүс бүгд л дуулж инээж хөөрсөн байдалтай маш гоё энергитэй газар санагдлаа.
-Тийм шүү манай үйл ажиллагаан дээр ирсэн бүх хүүхэд залуучууд зөвхөн дуулах гэж түүнээсээ кайф авч үнэхээр л эерэг энергийг ялгаруулж бүрдүүлж чаддаг. Тиймээс ч бүх хүүхдүүд нээлттэй байж, тайзан дээр гараад өөрийгөө бүрэн илэрхийлж чаддагаараа онцлог байдаг.
Энэ үйл ажиллагааг эхлүүлээд хэр удаж байгаа вэ?
-Энэ арга хэмжээг би зохион байгуулаад яг зургаан жил хагас болж байна. Анх манай ах нар ийм үйл ажиллагааг явуулдаг байсан. Тэгээд бүгдээрээ ар гэр ажил төрлөө хөөцөлдөхөөр болоод намайг энэ үйл ажиллагааг цааш нь авч яваарай гээд надад даатгасан юм. Тэгээд л найз нөхөд, хамт олонтойгоо зүтгэж л явна даа.
Openmic-д дуулах сонирхолтой,оролцох хүсэлтэй хүмүүс ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
-Манай арга хэмжээ эрт эхлээд эрт тардаг. Энэ хугацаанд бол ямарч архидалт, тамхидалт байх ёсгүй дээрээс нь манай арга хэмжээнд дуулж байгаа хүмүүсийн дуу нь ямарч хараалын үгсгүй байх ёстой. Энэ дүрмүүдийг сайтар анхаарч биелүүлэх шаардлагатай гэж манай хамт олны зүгээс хүсч байна
Танай үйл ажиллагаанд хүүхэд залуучуудын идэвхитэй оролцоо болон хандлага нь хэр вэ?
-Одооны хүүхдүүд ер нь дуулах маш сонирхолтой болсон харагддаг. Тийм ч утгаараа манай залуу үеийнхэн идэвхитэй ирж оролцдог. Харин хандлага гэх юм бол маш гоё санагддаг. Дуулдаг хүмүүс нь дуугаа дуулна дуулж чадахгүй хүмүүс нь дуулаж байгаа хүмүүсээ дэмжиж дагаж дуулдаг тийм нөхөрсөг сэтгэхүйтэй болчихдог. Энэ нь бид нарыг маш гоё эрч хүчтэй болгодог бараг манай үйл ажиллагааны амин сүнс нь болсон гэхэд болно.
Ямар нэгэн байгууллага компаниуд санхүүжүүлж дэмжлэг туслалцаа үзүүлдэг үү?
-Манайхыг дэмжиж туслалцаа үзүүлдэг ямар ч байгууллагууд байдаггүй. Манайх хувиараа залуу хүүхдүүдийг хөгжүүлэх зорилгоор өөрөө өөрсдийгөө санхүүжүүлээд л явдаг. Бид зүгээр л сонирхолоо дагадаг.
Энэ үйл ажиллагааны ач холбогдол нь юунд вэ?
-Манай арга хэмжээнд залуучууд оролцон тайзан дээр гараад өөрийгөө илэрхийлэх чадвартай болдог.Мөн олон найз нөхөдтэй , нийгэмд эерэг уур амьсгалыг бий болгож хүмүүст нөлөөлж байгаа нь талархалтай санагддаг.
Таны цаашдын зорилго болон өөрийн хүсэл мөрөөдлөөсөө бидэнд хуваалцаач
Миний хувийн мөрөөдөл зорилго гэх юм бол нэг Агентлагтай болохыг л хүсдэг. Тэгээд тэр дотроо өөрийн гэсэн төрөл бүрийн хөгжмийн зэмсэгтэй нэг байгууллагын нээлт боллоо гэж бодоход л манай зүгээс тайз, дуучин, бичлэг зураг авалт, хэвлэх хувилах гэх мэт зүйлсийг цогцоор нь хийчихдэг болохыг л хүсэж мөрөөдөж өөрийнхөө зорлигоо болгохын тулд зүтгэж л явна даа.
Сэтгүүлч: М.Бат-Эрдэнэ