Г.Эрдэнэбилэг: Киноны маань нэр , бодит түүхийг сонсоод их хүнд кино гэж бодох байх...

Г.Эрдэнэбилэг: Киноны маань нэр , бодит түүхийг сонсоод их хүнд кино гэж бодох байх...

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил 8217

    Нийгэмд тулгамдаад байгаа чухал асуудлын нэг бол яах аргагүй насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэл болоод байгаа. Тэгвэл энэ талаар бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” МУСК маргаашаас бүх кино театруудаар гарч эхлэх юм. Иймээс “Яллагч” МУСК-ний ерөнхий найруулагч, продюсер, гол дүрийг бүтээсэн жүжигчин Г.Эрдэнэбилэгтэй цөөн хэдэн асуулттай ярилцлаа.

-Өдрийн мэнд. Шинэ уран бүтээлийн нээлтээ хийх гэж байгаад нь баяр хүргэе. Чухам яагаад энэ киног эхлүүлэх болсон бэ?

- 2016 онд ОХУ-д гарсан 14 настай охины хүчирхийллийн хэрэгтэнд шүүх маш хөнгөн ял ноогдуулсанд охины эцэг /Афганистанд албан үүрэг ирсэн  гүйцэтгэж ирсэн цэрэг/ уурсан хэрэгтэн лүү нисдэг хутга шидэж амь насыг нь хөнөөсөн хэргээс сэдэвлэсэн юм. Манай улсад хүчирхийллийн олон хэргүүд гарсаар байна. Мөн ганц хүчирхийлэл гэлтгүй эцэг эхчүүд үр хүүхдүүдээ анхаарч, халамж хайрыг мэдрүүлж байгаасай гэсэндээ энэ киног эхлүүлсэн.

-Киног хэдий хэр хугацаанд бутээв?

-2017 оны 11-р сард зохиолч н.Эрдэнээд зохиолын санааг өгсөн бөгөөд зохиол 11, 12-р саруудад бичигдэж дууссан. Харин кино зураг авалт нэг хоёр дугаар сард явагдаж дууссан. Монтаж эвлүүлэг гээд бусад зүйлс нь өнгөрсөн хоёр сарын хугацаанд хийгдэн гэхээр бид зургаан сарын турш хөдөлмөрлөсөн байна.

-Кино зураг авалтын үеэр хэцүү зүйлүүд байсан уу?

-Жүжигчид кино албаныхан бид чинь халуунд халж, хүйтэнд хөрж, өлсөхдөө өлсөж, ядрах нь байх л, давах л асуудал. Харин бидний киног хийхэд тусалж Зуслангийн байшиндаа зураг авалт хийлгүүлсэн айлынхаа паарийг хөлдөөх шахсан үүнд уучлалт гуйя бас маш их баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Харин кино зургийн тал дээр удаан үргэлжилж хугацаа авсан зураг авалт маань шүүхийн танхимд байсан. Мөн хүнд байдалд орж, амиа хорлох үйлдэл хийсэн охины дүр, сэтгэл зүйн байдлыг гаргах нь их чухал байсан шүү.

-Гол дүрүүдээс өөр онцлох дүр гэвэл та ямар дүрийг хэлэх вэ?

-Шинжээчийн дүрд тоглосон Ш.Доржсүрэн /Доояо/-ийн дүр байна. Хүн хичнээн дордсон ч үр хүүхдээ, охин үрээ гэх сэтгэл нь ямар ч эцгийн доор нуугдан байгааг харуулсан сайхан дүр болсон байгаа.

-Киногоороо илэрхийлэх гэсэн санааг бүгдийг нь гаргаж чадсан гэж бодож байна уу?

-Бид уран бүтээлч хүний үүргээ гүйцэтгэсэн. Тиймээс үзэгчид маань киногоо үзээд өөр өөрийн харах өнцгөөс үнэлэлт, дүгнэлт хийнэ байх гэж бодож байна. Бидний хувьд бодит явдлаас сэдэвлэн драм төрлийн бүтээл туурвисан. Үүгээрээ сайн муу ээлжилдэг, нэг л өдөр гэрэл гэгээтэй аз жаргалтай амьдралын хаалга нээгдэх болно гэдгийг илэрхийлсэн.  

 

-Киноны нэр “Яллагч” Яагаад чухам энэ нэрээр нэрлэх болов?

- Кино зохиол дуусахад бидэнд “Зүрхэнд мандсан нар” нэртэйгээр ирсэн лдээ. Гэхдээ манай найруулагч Б.Баатар “Яллагч” нэрийг санал болгосон. Нэгэн аавын охиноо гэсэн сэтгэлийн киноны нэрээр Яллагч буюу ялагч гэж илтгэсэн. Магадгүй хүмүүс киноны маань нэр , бодит түүхийг сонсоод их хүнд кино гэж бодох байх. Бид бүтээлдээ цус нөж, хүнд зураглалуудыг харуулаагүй уран сайхны аргаар илэрхийлсэн байгаа.

- Бодит түүхийн эзэн Каравайкинд найман жилийн ял тэнсэн харгалзахтай шүүхийн шийдвэр гарсан байсан. Тэгвэл киног сэдэвлэсэн уг хүний түүхийг үргэлжлүүлэн шинэ анги хийх үү? Магадгүй охины амьдрал сэтгэл зүйн дарамтаас хэрхэн гарах талаар өгүүлэх ч юм уу...

-Бараг л хоёрдугаар анги хийхгүй байх. Хийх бол тэс өөр түүхийг эхлүүлж хөндөнө. Бид “Яллагч” киногоор зөвхөн тэр ааваас сэдэвлэн нийгэмд тулгамдсан асуудлыг гаргасан. Үүний өмнөх жишээ гэвэл үр хөндөлтийг эсэргүүцсэн “Аав” , хужаа нарыг нутагтаа олноор хөл тавиулахыг эсэргүүцсэн “Үргээлэг”,  газар шороо эх орныхоо төлөө гэх “Үргээлэг-2” гэх мэт бүтээлүүдийг хийсэн.

-Тэгвэл нууц биш бол кино багийн дараагийн уран бүтээлээс хуваалцаач. Хэдэн оны ямар түүх өгүүлэх вэ?

-Бидний киноны зураг авалтад “Хийморь” МУСК-ны хамт олон ажилласан бөгөөд энэ кино ч мөн адил бидний бүтээл. 1920-иод оны түүхийг өгүүлэх уг киноны зураг авалт өнгөрсөн жилийн зун эхэлж Монгол дахь зураг авалтууд дууссан. Харин энэ зун гадаад жүжигчидтэй зураг авалт маань болно. Нээлтийг 2019 оны эхээр хийх төлөвлөгөөтэй байгаа.

- “Яллагч” киног илэрхийлэх чухал зүйлсийн нэг нь дуу байдаг. Тэгвэл хэдэн дуутай кино вэ?

- Хоёр дуутай байгаа. Нэг дууг хит хот дуучин Мягаа эмэгтэй дуучинтай хамтарч дуулсан бөгөөд киноны нээлтийн үеэр дуулагдах болно. Харин хоёр дахь дууг Эби миний бие дуулсан байгаа.

-Ямар төрлийн дуу вэ? Дууг амилуулахад хүндрэлтэй тал байсан уу. Хэзээнээс дуу клип нь цацаглах вэ?

- Өмнө нь “Драмын 4” гээд дуулж явсан болохоор давгүй шүү. Дуулалтын хувьд хоолойны цар хүрээ шаардаад байхааргүй сэтгэл зүрхнээсээ дуулахад л болох дуу. Тиймээс энэ дууг маань ямар ч дуулах боломжтой. Харин клипний хувьд киноныхоо нээлтийн дараа гэж төлөвлөөд байна.

“Яллагч” МУСК нь маргаашаас бүх кино театруудад гарч эхэлнэ. Харин нээлтийн хувьд нөгөөдөр буюу энэ сарын 3-нд  “Corporate Convention Centre”-д болох юм.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
dfgdf [202.70.34.xxx] 6 жил
gdfg