Х.Эрдэнэбаатар: Нас ахих тусам алахаас бусад хөдөлгөөн цөөрдөг тэгвэл жюүжицү түүнийг нөхөж өгдөг

Х.Эрдэнэбаатар: Нас ахих тусам алахаас бусад хөдөлгөөн цөөрдөг тэгвэл жюүжицү түүнийг нөхөж өгдөг


7 жил 3862

“Moneypolo” компанийн захирал, Монголын жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Монголын Жюү Жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран Азийн нээлттэй тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийхээ талаар танилцуулаач?

-Монголын Жюү Жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран дөрөв дэх Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулсан. Үүнээс гадна олон улсын томоохон тэмцээнүүд ч хамтран зохион байгуулж байна. Хамгийн анх бид өнгөрсөн оны наймдугаар сард “Ulaanbaatar pro” нээлттэй тэмцээнийг зохион байгуулсан. Энэхүү тэмцээн маань жил бүр уламжлал болон зохион байгуулагдана гэдгээрээ онцлог. Мөн нийслэлийнхээ нэрээр нэрлэж, аялал жуулчлалын идэвхтэй үе болох наймдугаар сард зохион байгуулж заншиж байгаа нь олон талын ач холбогдолтой гэдгийг онцлох нь зүйтэй байх. Харин одоо бид “Азийн нээлттэй тэмцээн”-ийг тус холбоотой хамтран зохион байгуулахаар зэхээд байна. Тэмцээн . Энэ оноос эхлэн тивүүдийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулж эхэлж байна. Түүний нэг жишээ нь энэхүү Азийн нээлттэй тэмцээн юм.

-Азийн нээлттэй тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгоно гэлүү?

-Тэгэлгүй яахав. Бүх зардлыг тэмцээн зохион байгуулагчид даана гэсэн үг.

-Тэмцээнд хичнээн орны тамирчид оролцох вэ?

-Тэмцээнд 11 орны 540 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлсэн. Их өргөн хүрээг хамарсан томоохон тэмцээн болох төлөвтэй байна.

-“Monеypolo” компани энэ удаагийн “Азийн нээлттэй тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа. Ер нь жюү жицүгийн спортыг хэдийнээс дэмжин ажиллах болсон бэ?

- Энэ удаагийн Цаашид олон сайхан амжилтыг хамтдаа угтана гэдэгтэй итгэлтэй байгаа.

-“Monеypolo” компани Монголд хэдийнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ. Иргэдэд ямар үйлчилгээг үзүүлдэг талаараа танилцуулаач?

-“Monеypolo” нь 136 оронд, 400 мянган салбараар дамжуулан үйлчилгээгээ явуулдаг технологит суурилсан олон улсын компани юм. Бид тус компанийн салбарыг 2012 онд банк бус санхүүгийн байгууллага гэсэн статустайгаар оруулж ирсэн. Төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, зээл, валют арилжаа хийдэг. Гадны оронд ажиллаж амьдардаг ахан дүүс маань бид нараар дамжуулан санхүүгийн үйлчилгээгээ хийдэг. . Манай салбаруудаар дээр төдийгүй онлайнаар үйлчлүүлдэг л дээ.

 

-Цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаасаа сонирхуулаач?

-Технологит суурилсан санхүүгийн бүхий л үйлчилгээг хүргэнэ гэсэн зорилттой байна. Монголдоо банк бус гэсэн статус дотроо төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгаараа өрсөлдөгчгүй болсон. Ямартай ч хэрэглэгчдийнхээ итгэлийг даан, жилээс жилд өргөжин тэлж ажиллах болно гэдэгт итгэлтэй байна даа.

-Жюү Жицүгийн спорт хамгийн бэртэл гэмтэл багатай спортын тоонд багтдаг. Энэ тухайд?

-Жюү Жицү нь бэртэл, гэмтэл багатай спорт гэдгээрээ дэлхийд алдартай. Өчиж, боодог гэхээр хүмүүст бэртэл, гэмтэл ихтэй спорт шиг санагддаг байх. Жюү жицүгийн бэлтгэл сургуулилт, дасгалууд нь хэвтээд явагддаг, шидэх зэрэг хүнд техникүүд нь төдийлөн их хийгддэггүй. Хязгаарлагдмал байдаг юм. Өөрийгөө хамгаалах, өчиж болох ашигтай байрлалын төлөө барилддаг. Тиймээс бэртэл гэмтэл жюү жицүгийн тамирчдаас хол байдаг гэж болно.

Хүн нас ахих тусам өнхрөх, хэвтээгээс эргэх зэрэг чухал хөдөлгөөнүүдийг тэр бүр хийгээд байдаггүй. Ерөнхийдөө алхахаас бусад хөдөлгөөнүүдийг хийхээ больчихдог. Харин

Дэлхийд гэлтгүй манай улсад ч эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхэн тус спортыг зорин ирэх болсон. Мөн зарим нь хөдөлгөөний дутагдлаас ангижирч, эрүүл мэнддээ анхаарах үүднээс хичээллэж эхэлж байсан бол одоо маш сайн тамирчин болчихсон байх жишээтэй. Манай тамирчдын ихэнх нь албан ажилтай хүмүүс байдаг.

-Жюү Жицүгийн спорт бүс, нас, жингийн ангилалтай байдаг. Ингэснээр тухайн хүнд яг өөрийнхөө хэмжээний тамирчинтай өрсөлдөх боломж олгодог.  Энэ нь ч тус спортоор хичээллэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэхэд  ихээхэн нөлөөлж байгаа болов уу?

-Жюү жицү нас, бүс, жингийн ангилалтай спорт л доо. Тэгэхээр яг өөрийнхөө хэмжээнд бэлтгэгдсэн тамирчинтайгаа өрсөлдөх боломжийг олгочихож байгаа хэрэг. Энэ нь ч тус спорт дэлхийд хөгжих нэгэн гарч нь болж өгдөг. Дээрээс нь сонирхогчид, тамирчдын хамгийн их олзуурхан хүлээн авдаг зүйл нь энэхүү ангилал юм.

. Хөх, ягаан, бор, хар гэх бүсний дараалал нь тухайн тамирчний чадвар, чансааг илтгээд явдаг байгаа. Мэдээж жин, нас зэргээсээ хамаарч мөн дахин ангилагддаг. Өсвөрийн насны ангилал нь дөрвөн настайгаас эхэлдэг дээ. Насанд хүрэгчдийн ангилалд 18-30 насны хооронд байхаар заагдсан. Гэхдээ 30 наснаас дээш тохиолдолд ч насанд хүрэгчдийн ангилалд орох нь нээлттэй. Мөн мастерс нэг, хоёр гэсэн ангилал бий. 30-35 насны тамирчин мастерс нэг ангилалд хамаардаг бол 36-40 настай тамирчид мастерс хоёр ангилалд орох боломжтой. Мастерс дөрөв хүртэлх ангилалтай л даа. Гэхдээ манай улсад мастерс нэг, хоёр ангилалд тэмцээнүүд явагдаж байгаа.

-Монголын Жюү Жицүгийн холбооны салбар клубууд мөн л нэмэгдсээр байгаа. Хөдөө орон нутагт ч чамгүй их клубууд нээгджээ. Одоогоор Жюү Жицүгийн холбооны нийт хичнээн клуб үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?

Монголын Жюү Жицүгийн холбоо хоёр жилийн өмнө хамгийн анхны клуб болох “Гаруда”-гаа нээн ажиллуулж байлаа. Үүний араас “Monde” зэрэг клубууд нээгдсэн. Цаашдаа хөдөө, орон нутагт төдийгүй хотын зах руу салбар клубуудээ нээн ажиллуулах төлөвлөгөө бий.   

-Саяхан болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнээс харахад бага насны хүүхдүүд ихээр оролцож байсан. Энэ нь залуу хойч үеэ сайтар бэлдэж байгаагийн нэг илрэл гэдэг нь дамжиггүй. Мөн эцэг, эхчүүдийн хувьд ч хүүхдээ энэхүү спортоор хичээллэхэд нь их дуртай байдаг юм шиг санагдсан...

-Хөдөө орон нутгаас өсвөрийн тамирчид ихээр ирж оролцож байна. Саяхан болсон УАШТ-нд  200-иад өсвөрийн тамирчид оролцсон. Үүнд Баянхонгор, Увс, Дорноговь, Сэлэнгэ зэрэг арваад аймгийн төлөөлөл болсон тамирчид багтаж байгаа юм. Жюү жицүгийн дүрэм, техникийг сураад, сайтар бэлтгэгдээд ирж байна. Үүнд мэдээж багш, дасгалжуулагчдийн үүрэг оролцоо хамгийн их бий гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Мөн бид өмнөх УАШТ-үүдэд багш, дасгалжуулагчдадаа нэгдсэн сургалт зохион байгуулж дүрэм, техникээ заасны үр дүн ийнхүү гарч эхэлж байгаад тун таатай байна.

Түүнчлэн энэ удаагийн УАШТ-д өсвөрийн тамирчдын нас насны ангиллаараа барилдах олон улсын жишгийг оруулж өгснөөрөө онцлог байсан. Үүнд эцэг, эхчүүд маань ч их сайшаалтай хандсан.

-Монголын Жюү Жицүгийн холбооны цаашдын төлөвлөгөө юу байна вэ. Энэ талаараа сонирхуулаач?

-Жюү жицүгийн цаашдын чиг хандлага бол тодорхой болсон. Энэ онд л гэхэд Азийн наадмын хөтөлбөрт албан ёсоор орохоор болчихсон.. Азийн олимп гэж ойлгож болно. .

Харин Монголын Жюү Жицүгийн холбоо цаашдаа энэхүү спортоо улам дэлгэрүүлж, хөгжүүлэхэд юу юунаас илүү анхаарч байна. Ер нь дэлхийн юуг зорьж байна түүн рүү л бид тэмүүлж, хичээж ажиллах болно. Хөгжсөн хойно нь гэхээсээ илүү хамтдаа хөгжих нь юу юунаас чухал байх.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
АЛАХААС БУСАД ХӨДӨЛГӨӨН [59.153.114.xxx] 7 жил
АЛАХААС БУСАД ХӨДӨЛГӨӨН