https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Д. Гантулга: 25 нас гэдэг бол ажил амьдралын гараа эхэлж бие хүн төлөвшиж тогтсон нас

Д. Гантулга: 25 нас гэдэг бол ажил амьдралын гараа эхэлж бие хүн төлөвшиж тогтсон нас


7 жил 2716

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Гантулгаас дараах тодруулгыг авлаа.  

Донорын тухай хуулийн гол заалтуудаас дурьдвал

- Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь тархины үхжилттэй донороос  эд эс эрхтэн шилжүүлэх боломж түүний эрхзүйн орчинг бүрдүүлэх явдал юм. Гэхдээ тухайн иргэн амьд сэрүүндээ, эсвэл нас барсан тохиолдолд ар гэрийнхнийх нь зөвшөөрлөөр донор болох эсэхийг шийдвэрлэнэ. Амьд донорын тухай заалт нь арай өөр. Зөвхөн гэр бүлийн гишүүд донор байж болохоор хуульчилсан.

 

Иргэд донор болох эсэх зөвшөөрлөө хэрхэн гаргах вэ?

- Тухайн иргэн амьд ахуйдаа “Би тархины үхжилээр нас барсан тохиолдолд миний эд эрхтэн өөр нэг эмчлүүлэгчид тохирч байвал шилжүүлэн суулгаж болно” гэсэн баталгаагаа эрүүл мэндийн байгууллагад гаргаж өгөх юм. Ингэснээр баталгаа гаргаж өгсөн иргэний эрхтэнийг шилжүүлэн суулгах бололцоотой юм.

Жолооны үнэмлэх дээр тэмдэглэгээ хийнэ гэж хуулийн хэлэлцүүлэгт оруулсан. Энэ тэмдэглэгээг хийх боломжтой юу?

- Нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлснээр энэ донор болно гэсэн эрхзүйн зохицуулалтыг нээж өгнө.

Донор болох зөвшөөрлийг иргэн 25 насандаа гаргаж өгөхөөр хууль батлагдах байх.  Яагаад 25 насыг сонгож авсан юм бэ?

- Олон улсын жишигт донор болох эсэхээ мэдүүлдэг насыг 18, 21 гэсэн байдлаар сонгож авсан байдаг юм билээ. 25 нас гэдэг бол ажил амьдралын гараа эхэлж бие хүн төлөвшиж тогтсон нас. Насны босгыг арай наашлуулж болох ч хүүхэд залуус анги хамт олноороо ч юм уу эсвэл найз нөхдөөрөө дарвиад донор болох саналаа гаргаж болзошгүй. Иймд хувь хүн өөрөө өөрийнхөө өмнө болоод нийгмийн өмнө бүрэн хариуцлага хүлээх чадвартай нас бол 25 нас хэмээн үзэж ийнхүү хуульчилсан. Анх хуулийн төсөлд ямар нэг нас заагаагүй. Нас заахгүй байна гэдэг бусад насны, тэр дундаа хүүхдүүдийн дунд эрсдэл үүсэх нөхцөл бүрдэж магад гэх үүднээс тодорхой нас зааж оруулж байгаа юм.

Хүүхэд тархины үхжилттэй байдлаар нас барвал хүүхдийг донор болгох тухай асуудал хөндөгдөхгүй нь гэж ойлголоо.

-Тийм ээ. Огт тийм асуудал байхгүй.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү