Өнөөдөр болох үйл явдал


7 жил

09:00 цагт: Сангийн яам, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран “Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын нэмэлт өөрчлөлтийн асуудал' сэдэвт хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг хуралдана.

“Их Эзэн Чингис Хаан” танхимд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хурал болно.

11:00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос банкнаас бус санхүүгийн салбарууд болох үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн 2017 оны III улирлын санхүүгийн тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлыг Засгийн газрын IV байрны 211 тоот танхимд зохион байгуулна.

12:00 цагт: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд тус холбооны XXII Их хурлын талаар болон Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны бие даасан байдлыг хангах тухай асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Төрийн ордны "Г" танхимд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  хуралдх юм байна.

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд хуралдана.

15:30 цагт: Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан, соёл урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү