10-р сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчид тодорлоо


7 жил

    10-р сард үзүүлсэн амжилтаараа манлайлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан нийт таван тамирчныг сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшүүлж байна.

   Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн сагсан бөмбөгийн 3x3 шигшээ баг 2 дахь сардаа дараалан сарын шилдэг шалгаруулалтанд нэр дэвшлээ. Мөн 8-р сарын шилдэг тамирчин, шинэхэн хөдөлмөрийн баатар Д.Сумъяа болон МУГТ цолоор шагнагдсан Д.Одбаяр нар Абу Дабигийн их дуулгад түрүүлсэн амжилтаараа энэ сарын шалгаруулалтанд өрсөлдөнө.

Жүдогийн залуучуудын ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн болон Тайландын Бангкок хотноо болсон Эзэн хааны цомын тэмцээнд түрүүлсэн хүндийг өргөлтийн тамирчин Г.Ануужин нар мөн нэр дэвшлээ

САНАЛ ӨГӨХ ХАЯГ: https://nocmongolia.typeform.com/to/tPzCMq

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү