Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн байна


7 жил

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 11-р сарын 10-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/сек. 17 цагт 8 хэм, 20 цагт 10 хэм хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 10-ны 20 цагаас 11 дүгээр сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар  3-8 хэм дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.


2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст цас, 14,15-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар, 14,15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү