"Монгол бахархал"-ын өдрийн барилдаанд 128 бөх зодоглоно


7 жил

Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу эзэн Чингис хааны мэндэлсэн "Монгол бахархал"-ын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 19-нд болох гэж байна. Энэ барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглох юм.

Иймдээ заалны барилдаанд ховорхон үзэгддэг залуу аварга, арслангуудын гал гарсан, сонирхолтой барилдааныг эндээс л харж болохоор байна. 

"Монгол бахархал"-ын өдрийн анхны барилдаанд аварга Ч.Санжаадамба түрүүлсэн бөгөөд дараагийнх нь барилдаанд залуу аварга түрүүгээ алдаагүй юм. 

Харин 2014 оны тус барилдаанд гарьд Ө.Бат-Орших, 2015 онд арслан П.Бүрэнтөгс, 2016 онд Р.Пүрэвдагва нар түрүүлж байв.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү