Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн


6 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 04. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 15. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр.

                          Барилдлага: Түлэх   
                          Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй 
                          Суудал: 
Хий         

Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана илтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та цаг хугацааны аясаар ханиасаа өөр зан ааштай болж болохгүй. Энэ нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болохыг мэдэрнэ. Сайн санаатнуудын мэдээлэлд бүү итгэ. Тэднийг сонс гэхдээ өөрийн зан үйлийн дагуу хөдөл. Таны хайр дурлалын асуудал ээдрээтэй байна.


ҮХЭР (4/20-5/20)

Өрөвч, бусдад татагдамтгай өдөр болно. Танд нандин нууц бий болж түүнийгээ зөвхөн хамгийн дотно хүндээ итгэн ярих болно. Бодол санаагаа хяналтандаа байлга. Учир нь, энэ өдөр бодсон санасан бүхэн биелэх болно гэдгийг зөвлөе.

 


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Тааламжгүй өдөр. Таны гаргасан идэвх зүтгэл, хүч чармайлт үр дүнд хүрэхгүй. Хүмүүстэй бага харьц. Гэр бүлийн асуудалд хүндрэл үүсч, хайрттайгаа хэрэлдэнэ. Өнөөдөр танд бусад хүмүүсийн зүтгэл, аюул заналхийлэл ирэх тул тэдэнтэй сэрэмжтэй харьцахыг од эрхэс зөвлөж байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Онгодтой өдөр. Урлагийнхан өөрийгөө бүрэн илэрхийлж аз жаргалтай байна. Уран бүтээлч санаагаа хэрэгжүүлэхэд илүү цаг зарцуулна. Энэ өдөр маш тайван байх болно. Үдээс хойш бүх асуудал үр хүүхэд болон хувийн ажилтай холбоотой байх болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Хэт их ачаалалтай ажиллах нь сульдсан эрүүл мэндэд аюултай байна. Эртнээс хуримтлагдсан ядаргаа, хүндрэлтэй асуудлууд үүнд нөлөөлсөн биз. Та өдрийнхөөсөө тайван, жигд хэмнэлтэйгээр амьдарч, илүү их цагийг ганцаараа өнгөрүүлэн, биеэ энхрийлбэл зохилтой.


ОХИН (8/23-9/22)

Та аав ээжтэйгээ харилцан ойлголцох, эсвэл дотны настай хүнтэй уулзах ажил гарна. Эмэгтэй хүнээс бэлэг юм уу бага зэрэг мөнгө авах магадлалтай. Хэрэв та ойрд хамаатан садантайгаа уулзаж, утасдаагүй бол үүнийг өнөөдөр хийгээрэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдөр ямар ч та бусдад хэрэггүй мэт санагдаж болно. Хүчээ сэлбэж, өдөр тутмынхаа ажлыг тайван хийх хэрэгтэй. Өнөөдөр амарч болно. Сэтгэл татмаар санал ирсэн ч бүү хүлээн ав. Сэтгэлийн хөөрөл ихтэй хүмүүстэй ямар нэг шалтгаанаар бүү харьц.

 


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Баяр цэнгэл, сайхан амьдралыг та хүснэ. Сарын эхний хагаст гэр бүлийн амьдралд чухал үйл явдлууд тохиолдоно. Та хувийн амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдсэн бол зоригтой хэрэгжүүлж эхэл.

 


НУМ (11/22-12/21)

Гэр бүлээрээ амрах, хайр дурлал сэтгэлээ илчлэхэд таатай өдөр. Зарим нэг нь уран бүтээлийн ажил хийж цагийг ашигтай өнгөрөөнө. Орон гэрт харилцан ойлголцол, тайван байдал ноёрхоно. Музей, концерт, үзэсгэлэн, сайхан кино үз. Өөрийнхөөрөө бүү зүтгэ.

 


МАТАР (12/22-1/19)

Сарын эхний долоо хоногт дайснууд атаархагчид, бусад муу санаатнууд таны амьдралыг бусниулахаар шийднэ. Эдгээрт ухаалаг хүлээцтэй ханд. Жингэр нохой хуцаж л байг, жингийн цуваа явж л байна гэдэг зарчмыг баримтал. Удахгүй таагүй үйл явдал арилна. Нөхөрлөж чаддаг хүнд амжилт ирнэ.


ХУМХ (1/20-2/18)

Хайр дурлалын харьцаа таагүй байна. Бат бус харилцаа холбоо тасарч магадгүй. Хувийн амьдралдаа нэг тогтсон хүнтэй байх эсвэл олон романтик учралуудтай байх эсэхээ шийдэхэд онцгой анхаарал тавьж, эртхэн шийдвэрээ гарга.

 


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр таны алдаа дутагдал нь сексийн харьцаатай холбоотой байх нь. Эсрэг хүйсийн хүнд татагдсан анхны сэтгэгдэлдээ бүү үнэмш. Заримдаа төөрсөн байж болдог. Хайртай хүнээ гомдооно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү