НИТХ-аас 2018 онд нийслэлийн хэмжээнд хийх зүйлтэйгээ уялдуулж төсвөө батална


6 жил

НИТХ-ын нэгдсэн хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд эхэлсэн. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан дараах тодруулгыг өглөө. 

 

Тэрбээр "Нийслэлийн Засаг дарга 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг НИТХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Одоо бол явцын гүйцэтгэлийг дүгнэж байгаа л асуудал. Үүнд дутуу, гүйцэт гэсэн дүгнэлт хийх болоогүй гэж ойлгож байна.

Цаг хугацаа нь болохоор эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг төсөвтэйгөө уялдуулж дүгнэнэ. Одоо 2017 оны нийслэлийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг НИТХ-ын хурлаар хэлэлцээгүй байгаа учраас хангалтгүй гэж дүгнэх үндэслэлгүй. 

Жил болгон НИТХ-ын тэргүүлэгчдэд өөрчлөлт ордог. Дотоод асуудлаа хэлэлцэх тухайд зарчмын дагуу явж байгаа. Бүрэлдэхүүнд нь өөрчлөлт ордог учраас эхлээд энэ асуудлаа шийдээд цаашдаа нийслэлийн төсөв, цаашдын чиглэлээ хэлэлцээд явах боломжтой. Төсөв хэлэлцсэний дараа ажлуудаа богино цаг хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлнэ. 

2018 онд НИТХ-аас нийслэлийн хэмжээнд юу хийх вэ гэдгээ төлөвлөчихсөн. Үүнийхээ алдаа оноог засаад уялдуулж, 2018 оны төсвөө батална. Төсвөө батлачихаад ирэх оныхоо үйл ажиллагааг хийгээд явна. Ямар нэгэн хоцорсон, орхигдсон зүйл одоохондоо  байхгүй. НИТХ-д дотоод хагаралдаан гэх зүйл байхгүй. Мэдээж хэрэг үзэл бодлын зөрүү гарна. НИТХ-ын АН сөрөг хүчний хувьд байр сууриа илэрхийлж байгаа гэж бодож байна" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү