Өрх толгойлсон эхийн хүн амины хэрэг хийх болсон шалтгаан юу байв...


6 жил

        Өнөөдөр бүх кино театруудад гарч эхэлж буй Илд цэцэг кино нь гэмт хэрэг, драм төрлийн кино аж. Найруулагч П.Дэлгэрбаярын уг бүтээлд Т.Өөдөө, Ц.Төмөрхуяг, Э.Чинзориг нар гол дүрийг бүтээжээ. Харин киноны нээлт Хүнни молл-д 14 цагаас товлогдсон байна.  

Товч танилцуулга: Хувийн сургуулийн захирал Хонгорзул насанд хүрч яваа охин, хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Түүний охин Цэцэг өөрөөсөө олон ах залуутай хайр сэтгэлийн холбоотой болж дотно үерхэнэ. Энэ байдал Хонгорзулд огтхон ч таалагдахгүй. Хонгорзул санамсаргүйгээр охиныхоо найз залууг алчихна. Хонгорзул ээдрээтэй байдалд байх хоёр хүүхдээ орхиж болохгүй байлаа. Энэ хэргийг цагдаагийн хашир мөрдөгч дэд хурандаа Дандар шалгаж эхэлнэ...

  

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү