Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


6 жил
  1. 13.00 цагт АШУҮИС-н шинэ эмнэлэг, сургуулийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцана. 
  2. “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд 11.30 цагт дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан Эмэгтэйчүүд ба чихрийн шижин уриан дор Монголын диабетийн холбооны гишүүд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулын дотоод шүүрлийн тэнхимийн багш нар хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл хийнэ.
  3. Рентген туяаг нээсэн өдрийг угтан "Зүрх том судасны зарим эмгэгийн дүрс оношилгоо" сэдэвт хурал Улсын 3-р Төв эмнэлгийн хурлын зааланд болно. 
  4. Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан "Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээн Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх талбайд байршуулсан бөгөөд 09.30 цагт уг бэлгэ тэмдгийн нээлтийн арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулах гэж байна. Уг бэлгэ тэмдэг нь нийслэлийн үсгэн хэлбэртэй анхны бэлгэ тэмдэг болсноороо онцлог юм.
  5. Сүхбаатар дүүргийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд “Хүүхдийн хөгжил-Ээлтэй сургалтын орчин-Сүхбаатар дүүрэг” сэдэвт зөвлөгөөн 09.00-15.00 цагийн хороонд нийслэлийн Иргэний танхимд болно.
  6. 09.00 цагт ШУА-ийн байр /Соёлын төв өргөө/, 303 тоот танхимд Шинжлэх ухааны Академи, Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн "Само" Институт хамтран “Архидалт ба нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, дарсны зөв хэрэглээг төлөвшүүлье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү