СУРАГЧДЫН ХУВЦАС, ЦҮНХЭН ДЭЭР ЦАЦРУУЛАГЧ БҮХИЙ НААЛТ БАЙРШУУЛЖ ӨГЛӨӨ


7 жил

    Замын цагдаагийн алба, МҮОНРадиотой хамтран хэрэгжүүлж буй “Аз жаргалтай гудамж” бүтээлч аяны хүрээнд бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ST design” ХХК нь харааны бэрхшжжлтэй хүүхдийн 116 дугаар тусгай дунд сургуулийн 105 сурагчдад “Гэрэлт цох” цацруулагч бүхий наалтыг үнэ төлөргүй хийж өглөө.

Цацруулагч нь харанхуй бүрэнхий үед жолоочид харагдах магадлалыг 40%-иар нэмэгдүүлдэг ба хамгийн холдоо 350 метрээс чөлөөтэй харагддаг гэсэн судалгааны байдаг.

Олон улсын хувцас үйлдвэрлэлийн стандартын дагуу насны ангиллаас хамаарч хүүхдийн хувцасны 3-5% нь цацруулагчтай байх ёстой гэж заасан байдаг. Сүүлийн үеийн бренд хувцаснуудын шилбэ, халаас, цахилгаан, мөр зэрэг хэсгүүдэд цацруулагч оруулж өгдөг болсон бөгөөд энэ нь тухайн иргэний аюулгүй байдлыг хангах гол хэрэгслийн нэг юм хэмээн замын цагдаагийн албанаас мэдээллээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү