Улаанбаатар, Москва хотын архивын газруудын хамтран ажиллана


7 жил

Улаанбаатар, Москва хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатаар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчдийн Москва хотод хийсэн айлчлал өнөөдөр өндөрлөж байна.

Айлчлалын хүрээнд хотын дарга өчигдөр Москва хотын архивуудыг удирдах газрын дарга А.Я.Онопенкотой уулзлаа. Энэ үеэр хоёр талын архивуудын цаашдын хамтын ажиллагааны гэрээнд Москва хотын архивуудыг удирдах газрын дарга А.Я.Онопенко, Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа нар гарын үсэг зуржээ.

Мөн хоёр хотын архивын 60 жилийн түүхэн баримт бүхий гэрэл зургийн үзэсгэлэнг Москва хотын Москвич соёлын төвд дэлгэн үзүүлжээ. Энэ үеэр Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт болсон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү