Өнөөдөр охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр


7 жил

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2011 оны арванхоёрдугаар сард  66/170 тоот тогтоолоор Охидын олон улсын өдрийг (International Day of the Girl Child) бий болгон охидын эрхийг хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхийн хэмжээнд охидтой тулгарч байгаа асуудлыг шийдэх мөн тэдний эрхийг өргөжүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор уг өдрийг бий болгосон байна. Өнөөдөр дэлхийд 1,1 тэрбум охид амьдарч байна. Сүүлийн 15 жилд дэлхийн хэмжээгээр охидын бага насны нөхцлийг сайжруулахад асар их амжилт гаргаж чадсан ч охид  өдөр тутам  ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд автах асуудалтай тулгарсаар байгаа. Тийм ч учраас  жил бүрийн энэ өдрийг тодорхой нэгэн уриан дор тэмдэглэдэг. Хамгийн анх энэ өдөр 2012 онд тэмдэглэгдэхдээ  охидыг эрт гэрлүүлэхийн эсрэг уриатай байлаа. Энэ онд хямралын өмнө ба дараах үед охидод тулгарч байгаа асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэгджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү