Өнөөдөр болох үйл явдлууд


7 жил

11.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Багшдаа тусалъя" эцэг эхчүдийн холбооноос багш нарын цалин нэмэх асуудлаар үйлдвэрчний холбоотой хамтран хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт Q Art Gallery-д "Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой"-д зориулан гаргаж буй Японы гэрэл зурагчдын хамтарсан "Үзэсгэлэнт Япон орон, байгаль, уламжлалт соёл, хүмүүс" үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Барьцаалан Зээлдүүлэх Үйлчилгээ /Ломбард/ эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт болно.

11.00 цагт АТГ-аас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд "Бизнес эрхлэгч та хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдаж, төслөө хэрхэн бичих вэ" өдөрлөг болно.

14.00 цагт Монгол цэргийн музейд “Бие бүрэлдэхүүний чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэхэд цэнгээнт бүжгийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт сургалт, өдөрлөг болно.

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт Эрүүл зөв харилцааг эрхэмлэгч “Хүчирхэг Хөвгүүд” ТББ нь "Австралийн Засгийн газрын шууд тусламжийн хөтөлбөр" (DAP)-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "ХҮЧИРХЭГ ХӨВГҮҮД" жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өсвөр насны хөвгүүдийн утга учиртай оролцоог хангах кампанит ажлын нээлтээ Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хийж хэвлэлийн бага хурал хийнэ.

11.30 цагт Монгол бөө судлаач болон бөөгийн холбоо, эвлэл, төрийн бус байгууллага, бөөгийн улаач хүмүүсийг мэтгэлцээнд дуудаж “Тэнгэр үзэлтэн”, иргэн Д.Батбаяр мэдээлэл хийнэ.

15.00 цагт Mонгол цэргийн музейд Улаанбаатар цэргийн хүрээний зэвсэгт хүчний анги байгууллагын соёл хүмүүжлийн ажилтнуудын дунд монгол цэргийн музейн нэрэмжит цэнгээнт бүжгийн тэмцээн болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “В” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү