Монголбанк энэ сарын эхний долоо хоногт 870 кг алт худалдан авчээ


7 жил

Монголбанк энэ оны аравдугаар сар гарснаас хойших эхний 7 хоногийн байдлаар 870 кг алт худалдан авлаа. Ингэснээр алт худалдан авалтын хэмжээ 2017 оны эхнээс хойших эхний 10 сарын байдлаар 15.6 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 тонноор нэмэгдсэн байна.

Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх, алт тушаалттай холбоотой хууль, эрх зүйн орчинг олон нийтэд сурталчлах зорилгоор “Монгол-Алт” аяныг улс орон даяар эхлүүлээд байгаа билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү