Даатгалын зах зээл дээр ажиллах аудиторын сургалт болно


7 жил

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжоор олгогдсон эрхийн дагуу Хороо хөрөнгийн, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж зээлийн хоршооны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх оролцогчдод сургалт явуулж, шалгаруулан тусгай зөвшөөрөл, эрх олгодог.

Сургалтуудыг бүтэн жилээр төлөвлөн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ оны 10, 11 дүгээр саруудад даатгалын төлөөлөгчийн, хохирол үнэлэгчийн, зуучлагчийн болон тус зах зээлд үйлчилгээ үзүүлэх аудиторын төрөлжсөн сургалтууд болно.

Дээрх сургалтуудыг Хороо тус тусын мэргэжлийн холбоод, институтүүдтэй хамтран явуулдаг ба хамрагдахыг хүссэн мэргэжилтнүүд өргөдөл, иргэний баримт бичиг, баталгаажуулсан мэргэжлийн үнэмлэхүүд, төлбөр төлсөн баримтаа бүрдүүлж бүртгүүлэх шаардлагатай. Энэ сарын сургалтууд Даатгалын зах зээлд үйлчилгээ үзүүлэх аудиторын сургалтаар эхлэхээр болж Баасан гариг буюу 06-ныг дуустал бүртгэж байна. Бүртгэл дууссаны дараа сургалт явагдах огноо, байрлалыг жич зарлах бөгөөд бусад сургалтуудын бүртгэлийн болон сургалтын мэдээллүүдийг тухай бүр мэдээлнэ гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү