“ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯН” ӨДӨРЛӨГ ХОРООДОД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


7 жил

     Сүхбаатар Дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, хорооны ЗДАА хамтран иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийх, БЖИ тогтоох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийх, зөвлөгөө өгөх зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 28-наас эхлэн хороодод “Эрүүл мэнд, эрхэм баян” өдөрлөгийг зохион байгуулж байна. 

Өдөрлөгөөр цусан дахь сахар, холестрин үзэх, артерийн даралт үзэх, эход цуллаг эрхтэн харах, ЭКГ хийж, зохистой хооллолтын талаар сургалт, сурталчилгаа явуулж, хөнгөлөлттэй эмийн жор бичиж байна.

 СБД-ийн Засаг дарга,  Засаг даргын Тамгын газраас иргэн бүрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд өдөрлөгийн үеэр хэрэглэгдэх үзлэг, шинжилгээнд зарцуулагдах оношлуур, тест, нэг удаагийн багаж материалын хөрөнгийг шийдвэрлэв. Өнөөдрийн байдлаар найман хороо өдөрлөгөө зохион байгуулж 1500 иргэнийг хамрууллаа хэмээн СБД-ийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү