ОРОН НУТГИЙН ЗАМД ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА


7 жил

    "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" арга хэмжээний хүрээнд Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн хэлтсээс тус аймгийн Баянтал сумын нутагт зам тээврийн осол, хэрэг ихээр гардаг, гарч болзошгүй зарим байршил, цэгүүдэд өдөр бүр хөдөлгөөнт эргүүл гарган ажиллаж байна.

Хяналт шалгалтаар дээрх замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зөрчлийг ихээр гаргаж байгаа тул эрхэм хөдөлгөөнд оролцогч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг гарч болзошгүй эрсдэлээс хамгаалж, замн хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөн оролцохыг зөвлөж байна хэмээн замын цагдаагийн албанаас мэдээлж байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү