Сүхбаатар дүүргийн нээлттэй өдөрлөг үргэлжилж байна


7 жил

    Нийслэлийн 378 жилийг ойг угтаж Сүхбаатар дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлаа танилцуулах “Нээлттэй хаалга”-ны өдөр яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. Энэ өдөрлөгөөр Сүхбаатар дүүргийн бүхий л үйл ажиллагаатай танилцаж, зөвөлгөө үйлчилгээ авах бүрэн боломжтой бөгөөд өнөөдөр 17 цаг хүртэл болох юм. 

3х3 Хүүхдийн Сагсан бөмбөгийн тэмцээн болж байна

Гольф сонирхсон хүмүүс цохиж үхэх бүрэн боломжтой 

Хэрвээ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг бол энд ирж анкет бөглөн дүүргээс явуулж буй сургалт, үйл ажиллагаанд оролцож бизнесээ дэмжих бүрэн боломжтой.

Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгээс халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Дүүргийн онцгой байдлын баг ажиллаж, тоног төхөөрөмж танилцуулж байна 

Насан туршийн боловсрол олгох төв

    Энэ төв нь суурь боловсрол, бүрэн дунд боловсрол, иргэдийн сургалт гэх мэт зургаан төрлийн боловсролын сургалт явуулдаг юм. Насан туршдаа таньд хэрэгтэй мэдлэг, боловсролыг олгох бөгөөд хороо дүүргийн халамжийн ажилтантай хамтарч таньд болон таны гэр бүлд боловсрол олгох билээ. 

Хэрвээ та суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшиж амжаагүй бол таны түвшинг тодорхойлон богино хугацаанд танийг суурь, бүрэн дунд боловсролын сургалтанд үнэ төлбөргүй хамрагдуулан гэрчилгээ олгох юм. Мөн мэргэшүүлэх сургалтууд ч энд явагддаг. 

  4-5 хүүхэд тоглох боломжтой гэр 166-р цэцэрлэг нь өөрсдөө нөгөө тарьж, өдрийн хоолны хүнсний ногоог бэлтгэн олон төрлийн хоолыг бүтээлч сэтгэлгээгээр хийцгээдэг. Мантуу хүнсний ногооны шүүсээр зуурсан цэцгэн мантуу Өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоо 58-р сургуултийн 1-5-р ангийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрийн танилцуулга Хүүхэд өдрийн цайгаар өдөрт авах хоол хүнсний 15%-г авах хэрэгтэй байдаг. Эдгээр хоол нь дундажаар 600₮ өртөгтэй байна.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү