“ICT-EXPO-2017” болно


7 жил

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” 11 дэх удаагаа болох гэж байна. “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор есдүгээр сарын 15-17-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. 

Экспогийн үеэр Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн, Автомат Роботын улсын аварга шалгаруулах уралдаан болно. Мөн дэлхийн програм хангамжийн томоохон байгууллага болох Microsoft компанитай Хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ болох аж.

Түүнчлэн Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем ХУР-ын нээлт болох төдийгүй Үндэсний Дата төвөөс ТҮЦ машин ажиллуулж, зарим лавлагааг иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болсон байна. 

“ICT-Expo-2017”-ын хоёр дахь өдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран үйл ажиллагаа зохион байгуулж, иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цахим орчинд хүүхдийг хамгаалъя” аяныг нээх болжээ. 

Уламжлал ёсоор салбарын болон Экспод амжилттай оролцсон байгууллагуудаас шилдгүүдийг тодруулахаар төлөвлөсөн байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү