Засгийн газар хоорондын комисс хуралдана


7 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ сарын 18-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдаан болно. Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв.

Талууд өмнөх хуралдааны мөрөөр хийсэн ажлаа дүгнэн, цаашид худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцох юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү