Өнөөдөр болох зарим үйл явдал


7 жил

08.30 цагаас Монголын банкны холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн Форум 2017” арга хэмжээ Шангри Ла зочид буудалд эхэллээ.

9.00 цагт “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэлнэ.

09.00 цагт “Чингис” зочид буудлын 3 давхрын хурлын танхимд ЖДҮ-ийг дэлхийн үнэ цэнийн сүлжээ болгон нэгтэх: Эрсдэл, солилт ба боломжууд сэдэвт хурал болно.

09.00 цагт “Нийгмийн даатгалын шинэчлэл-өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын форум Корпорайт конвеншн центрийн Улаанбаатар танхимд эхэлнэ.

10.00 цагт Монгол улсын эрдмийн их сургуулийн Эрдмийн ордонд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар эрдэмтэд хуралдана.

11:00 цагаас  “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн есдүгээр сарын 15-ныг “Хүүхдийн харааг хамгаалах өдөр” болгон үндэсний хэмжээнд зарласантай холбогдуулан мэдээлэл хийнэ.

12.40 цагаас БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон НҮБ-ын Байгаль орчны гүйцэтгэх захирал Эрик Солхейм нар хэвлэлийн бага хурал хийнэ.

14 цагт Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт болно.

14 цагт МУБИС-ийн БТС-ийн төгсөх ангийн оюутан, МУГТ Дэлхийн аварга Д.Сумьяа, МУГТ Дэлхийн аварга П.Орхон, МУГТ Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

14 цагаас Монголын сурагчдын холбооноос санаачлан ангийн дарга нарын тулгамдсан асуудалыг шийдвэрлэх зорилгоор “Ангийн дарга-2018” чуулга уулзалтыг Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулна.

14 цагаас Хан-Уул дүүргийн Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбосон зам, гүүрийн ажлыг улсын комисст хүлээлгэн өгнө. “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслөөс шинэ гудамжны нээлтээ улаан хивс, тууз хайчлах ёслолгүйгээр гудамж, замын цэвэрлэгээ хийж өнгөрүүлэх гэж байгаа ажээ.

14:00 цагаас “Mongolian bike” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо “Чингис хаан” Азийн унадаг дугуйн наадмыг 2017 оны есдүгээр сарын 16-нд зохион байгуулах болсон талаараа “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү