Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн  тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна.

9 дүгээр сарын 12-ны байдлаар 12.3 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 36.0 мянган га-гаас 29.7 мянган тонн үр тариа, 1.3 мянган га-гаас 13.1 мянган тонн төмс, 1.8 мянган га-гаас 19.3 мянган тонн хүнсний ногоо, 2.1 мянган га-гаас 3.4 мянган тонн тэжээлийн ургамал, 2.4 мянган га-гаас 1.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.