МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд болно


7 жил

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11.00 цагт хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Хурлаар намын бага хурлынхаа товыг гаргасан байна. Тодруулбал, тус нам энэ сарын 25-нд хийх тов тогтоожээ.

Түүнчлэн Засгийн газрын тухай хуулийн 21.2-т зааснаар эрх баригч нам шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор тодруулах ёстой. Энэ хугацаа аравдугаар сарын 7-ноор дуусгавар болж байгаа юм. Тиймээс үүний өмнө Бага хурлаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж, аравдугаар сарын 2-нд нээлтээ хийх намрын ээлжит чуулганаар томилох юм байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү