ӨСВӨР ҮЕИЙН ДАШТ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ


7 жил

      Чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ өнөөдөр Грек нийслэл Афинд эхэлнэ. Манай тамирчдын салхийг охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жинд хагална. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) наймдугаар сарын сүүлээр Францын нийслэл Парист болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр хуралдаж, нэг жингийн барилдааныг хоёр өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Анхных нь өсвөр үеийн ДАШТ-ээс эхлэн хэрэгжиж эхэлж байгаа нь энэ. Өсвөр үеийн ДАШТ-ий урьдчилсан шатны барилдаан монголын цагаар 17:30 минутад эхэлнэ. Манай улсаас өнөөдөр охидын 38 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Энхболдын Буман-Аюуш Украины Мария Томиштай, 43 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхзул Туркийн Сейма Кизмазтай, 49 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Дагвадоржийн Отгонжаргал Энэтхэгийн Анкуштай, 56 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн ОХУ-ын Александра Прокинатай, 65 кг-д “Женко” клубийн тамирчин Дэлгэрцогтын Түмэнхүслэн Болгарын Сияка Ивановатай тус тус эхний тойргийн барилдаанаа хийх юм.

ДАШТ-ИЙ ХУВААРЬ
Есдүгээр сарын 6
16:00 Охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жингийн жин үзэлт
17:30 Урьдчилсан шатны барилдаан
00:30 Хагас шигшээ барилдаан

Есдүгээр сарын 7
16:00 Охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингийн жин үзэлт
17:30 Урьдчилсан шатны барилдаан
00:30 Хагас шигшээ барилдаан
01:00: Охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан

Есдүгээр сарын 8
16:00 Хөвгүүдийн 42, 50, 58, 69, 85 кг-ын жингийн жин үзэлт
17:30 Урьдчилсан шатны барилдаан
00:30 Хагас шигшээ барилдаан
Охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан

Есдүгээр сарын 9
16:00 Хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100 кг-ын жингийн жин үзэлт
17:30 Урьдчилсан шатны барилдаан
00:30 Хагас шигшээ барилдаан
01:00 Хөвгүүдийн 42, 50, 58, 69, 85 кг-ын медалийн төлөөх барилдаан

Есдүгээр сарын 10
16:00 Хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100 кг-ын жингийн жин үзэлт
22:30 Дагах барилдаан
00:00 Медалийн төлөөх барилдаан

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү