Аугаа барилгууд: Боргундын сүм


7 жил

                                      Архитектүр тодорхойгүй                 Байршил: Норвеги, Лаердал 

 Норвегийн савх модон сүмүүд архитектэрын сод бүтээл юм. Тэдгээрийн хамгийн гайхалтай нь Норвегийн өмнөд нутгийн Боргундад байдаг давхралдсан дээвэртэй сүм. Сайн Хаакен хааны үед (934-61) хриётийн шашин орж ирэх үеэс анх ийм давхарласан сүмүүд харагдах болэжж. Тэр цагийн Скандинавчууд байшингаа дүнзээр барьдаг байсан тул шүтлэг мөргөлийн өвөрмөц орон зайг бүтээхдээ ч эл материалыг сонгожээ.

   Анхандаа Норвегийн христ итгэлтнүүд газар зоосон шонгууд дээр хана давхарлах замаар сүмээ барьдаг байв. Харин XII зуунаас байшин барих ур чадвар нь эрс сайжирч чулуун дээр яс мод зангидан илүү гоёмсог барилга болгодог болов. Ингэх нь том модийг өмхийрөхөөс хамгаалж буй аж. Ийм байшингуудыг савх мод буюу давхарласан сүм гэж нэрлэж байлаа. Уичр нь эдгээрийг барихад урт босоо багана хэрэглэж байсан ба ийм барилга ихэвчлэн модон ганжир бүхий эгц босоо дээвэртэй. 

  Боргундын сүм XII зууны үед баригджээ. Эл сүм эгц өндөр их танхимаараа алдартай. Тэр нь хэдэн давхар гоёмсог багана, луун толгойтой оройн залаа бүхий. Хэдийгээр ийм сүм энгийн л сүм шиг хажуу эгнээтэй батахилын ширээ байрлуулсан их танхим нь зүүн өнцөгтөө байрласан хэдий ч өндөр босоо хэв маяг, модон хийц, чимэглэлийн хэв маягаараа Норвегийн савх модон сүмүүд бусад газрын христийн сүмүүдээс огт өөр сэтгэгдэл төрүүлдэг юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү