Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан


7 жил

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор  26-31 хэм,  Увс нуур болон  Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм,  бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 06-наас 09 дүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 9-нд нутгийн төв хэсгээр бага зэргийн бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 7-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү