Хүүхдийн урлан бүтээх төвд үнэ төлбөргүй дугуйлангууд хичээллэнэ


7 жил

Монголын хүүхдийн урлан бүтээх төв хичээлийн шинэ жилийн элсэлт есдүгээр сарын 1-нд эхэлсэн. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл явагдана.

Уран зураг, уран сийлбэр, сүрлэн наамал, сийлбэр, уран хайчилбар, хүүхэлдэй, бэлэг дурсгал, арьс, шүрэн урлал, авто машин, онгоцны загвар зохион бүтээх зэрэг ангиудад 2-12 дугаар ангийнхан суралцах боломжтой.


Сурагчид ерөнхий боловсролын хичээлийнхээ хажуугаар бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой энэ сургалт долоо хоногт 3-4 удаа хичээллэх бөгөөд үнэ төлбөргүй юм байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү