Тарваганы бөөс, бүүрэгт хазуулсан бол мэргэжлийн байгууллагад яаралтай хандаарай


7 жил

    Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх,тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, Нийслэл хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.


Тарваган тахал өвчний идэвхжлийн улиралчлал эхэлсэнтэй холбогдуулан ард иргэдэд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмж хүргэж байна. Хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатайг олон нийтэд анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү