Батлан хамгаалах яамны “Хүндэт тэмдэг”-ээр шагнав


7 жил

Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Алтанхишигийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар тус яамны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян гардуулан өглөө.



Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Алтанхишиг нь ОБЕГ-ын даргын Б/710 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын газрын хэлтсийн даргаар томилогдон ажиллахаар болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү