Ховд аймгийн Жаргалант сумын иргэн М /30 настай, эрэгтэй/ тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авсны улмаас тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй, өвчилсөн байж болзошгүй мэдээллийн дагуу аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторын шинжилгээгээр уг иргэн тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагджээ. Иймээс тус аймгийн Засаг даргын А/363 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, А/364 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.
Мөн тус аймгийн Засаг даргын А/367 дугаар захирамжаар “Жаргалант” сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний болон бараа, түүхий эдийн зах, үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болон баар, ресторан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 18:00 цагаас 08 дугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагт хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.
Тарваган тахлын байгалийн голомтын идэвхи 7-9-р саруудад хамгийн өндөр байдаг. Иймд тарваган тахлын голомтот нутагт тарвага агнахгүй байх, тарваган тахлын голомтот нутгаас агнасан тарваганы мах, арьс, түүхий эд, бүтээгдэхүүнийг хот суурин газарт болон өөр газарт зөөвөрлөхгүй байх, тарвага болон мэрэгч амьтдын бөөс бүүргэнд хазуулахаас сэргийлэх, тарваганы гаралтай түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, хэрэв тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай, аль ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.
Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатайг анхааруулж байна
7 жил /2017-08-29 06:40:13 GMT+8/
УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа
278
3 өдөр
М.Бадарч: Тавын давааг 800 сая төгрөгөөр наймаалцах саналыг надад тавьсан хүмүүсийг миний шинжилгээнд нөлөөлсөн гэж хардаж байна
459
3 өдөр
Х.Нямбаатар: Д.Өнөрболор УИХ-ын гишүүн гэдгээрээ Хотын даргыг дарамталж, ашиг сонирхлын зөрчлөө тулгаж болохгүй
310
4 өдөр
Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой
548
7 өдөр
Сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар улс төрийн намууд СЕХ-д шаардлага хүргүүллэ
458
7 өдөр
Д.Дагвадорж: Циркийг ирэх долдугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ
500
1
7 өдөр
Г.Ганхуяг: Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлдэггүй байх эс бөгөөс цаазын ялыг сэргээхийг шаардаж байна
692
1 долоо хоног
М.Бадарч: Тавын давааг 800 сая төгрөгөөр наймаалцах саналыг надад тавьсан хүмүүсийг миний шинжилгээнд нөлөөлсөн гэж хардаж байна
459
3 өдөр
УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа
278
3 өдөр
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд