Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангагдсан эсэхэд хяналт хийж байна


7 жил

2017-2018 оны хичээлийн жилд Сонгинохайрхан дүүрэгт төрийн өмчийн 25, төрийн бус өмчийн 8 нийт 33 сургууль, төрийн өмчийн 45 цэцэрлэг, төрийн  бус өмчийн  57 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас ерөнхий боловсролын сургуульд 44000 гаруй сурагч, цэцэрлэгт 23532 хүүхэд  хамрагдахаар бүртгэгдээд байна.

Энэ хичээлийн жилд 1 дүгээр ангид 5652 хүүхэд шинээр сурагч болохоор бүртгүүлээд байгаа бөгөөд 11 сургуулийн 129 бүлгийн 4810 сурагч 3-р ээлжинд хичээллэх төлөвтэй байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 112, 113, 80, дугаар цэцэрлэгүүдэд сантехникийн засвар хийгдэж дууссан байна.118,188, 244  цэцэрлэгийн өргөтгөл болон шинэ барилгуудад улсын комисс ажиллаж хүлээн авч, үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байна.

 228  дугаар цэцэрлэг, 104 сургуулийн  өргөтгөлийн барилга, 42 дугаар сургуулийн спорт заалны хана шалны засварын ажил удааширалтай байна.

65-р сургууль нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах зориулалтын орчин нөхцөл бүрдүүлэх барилгын засварын ажил дууссан.

Сургууль цэцэрлэгүүдийн ундны усны стандартын шаардлага хангасан байдалд дүгнэлт өгөх зорилгоор сорьц авч НМХГ-ын Төв лабораторит хүргүүлэн ажиллаж байна.  Сургууль, цэцэрлэгийн багш ажилласагдыг нэгдсэн журмаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах,  цэвэрлэгээ үйлчилгээ болон мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл, шавжгүйтгэл хийлгэх, завсар үйлчилгээг бүрэн хангуулж  байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү