МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг татан буулгах асуудлыг хойшлуулжээ


7 жил

МУИС-ийн шинэ удирдах зөвлөл сургуульдаа бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж, өчигдөр энэ асуудлаар удирдах зөвлөл нь хуралдсан.

Өөрчлөлтөөр Шинжлэх ухааны сургуулиа задалж, Олон улсын харилцааны сургуулийг тэнхим болгохоор төлөвлөөд байсан ч багш, оюутнуудын эсэргүүцэлтэй тулж энэ талаар тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байна.

“Олон улсын харилцааны сургууль нь нийгмийн шинжлэх ухааны салбар бөгөөд 500-600-гаад оюутантай ч 10-аад багштай, 3-4-хөн доктор багштай. Хими, физик, биологи, математик зэрэг суурь шинжлэх ухааны салбаруудыг нэгтгэсэн Шинжлэх ухааны сургуулийг задалснаар энэ чиглэлээр элсэх оюутны тоог нэмэгдүүлэх, энэ салбарыг хөгжүүлэх ач холбогдолтой байсан.

Гэвч сургуулийн Удирдах зөвлөл энэ асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэлээ. Тэгэхээр сүүлийн дөрвөн жилд элсэгчгүй болоод байгаа МУИС-ийн суурь шинжлэх ухааны салбарын ангиудыг идэвхжүүлэх, элсэх оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой шийдэлд хүрч чадсангүй” гэж тус сургуулийн багш хэлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү