БНЭУ-аас ирсэн мэс заслын эмч нарын баг Улаанбаатар хотын 6 эмнэлэгт үнэгүй үзлэг хийнэ


7 жил

Эрүүл мэндийн яам олон улсын Ротари байгууллагатай энэ оны 4 дүгээр сарын 14-нд “Глобал Грант” #1754471 тоот төслийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгуулсны дагуу БНЭУ-аас манай улсад 16 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын эмч нарын мэргэжлийн профессорын баг  8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 8-ны хооронд ажиллахаар хүрэлцэн ирээд байна. Эмч нарын баг П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд, чи, хамар, хоолойн чиглэлээр, Гэмтэл согог судлалын үндэсний төвд гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийх, сургалт зохион байгуулах гэж байна. Мөн хавдар судлалын үндэсний төвд өвчтөний асаргаа, сувилгаа, эмчилгээний чиглэлээр танхимын болон ажлын байрны багц цагийн сургалтуудыг зохион байгуулна.

Олон нийтийн тусламж  #1754471 төслийн үйл ажиллагааны нээлтэнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ: Монгол улсад үйл ажиллагаа Ротарийн ТТБ-ын санаачилгаар Олон улсын Ротарийн байгууллага, Эрүүл мэндийн яамтай хамтран “Глобал Грант” хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийн хүрээнд Манай улсад хүрэлцэн ирж ажиллаж байгаа эмч нарын баг бол дэлхийн 13 улсад ажиллаж мэс заслын зайлшгүй тусламжийг түгээж байсан дэлхийд хүлээн зөвшөөрсөн туршлагатай баг юм. Эмч нарын баг маань томоохон эмнэлгүүдийн мэс заслын тасагт ажиллаж, Монголын эмч мэргэжилтнүүдэд сургалт, зохион байгуулж байгаа нь Монголын эмч мэргэжилтнүүдэд эх орондоо дадлагажих маш том болж гэж онцлон хэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү