Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны шуурхай боллоо


7 жил

Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдлаа. Шуурхайн эхэнд Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг бүрэн хангахтай холбоотой ажлууд 90 орчим хувьтай байгааг онцоллоо.

Тухайлбал:Ерөнхий боловсролын сургуулийн 67 бүлэгт 2957 хүүхэд, 32 цэцэрлэгт 1708 хүүхэд шинээр элсүүлэх бэлтгэл ажил хангагджээ. 


Мөн шуурхайн дарааллын дагуу Цагдаагийн нэг, хоёр, Замын цагдаа, Онцгой байдлын хэлтсүүд 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.

Дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өмнөх 14 хоногоос 27,8 хувиар буурсан байна.


Дүүргийн Засаг дарга Х.Болормаа зарим хэлтсүүдээс тодруулга мэдээлэл авсны дараа 7 чиглэлээр үүрэг даалгавар өгч ажлаа эрчимжүүлэхийг холбогдох хэлтсүүдэд даалгалаа.Мөн дүүргийн удирдах ажилтнууд шуурхайтай өдрийн 16 цагаас зөвлөлдөж байхаар тогтлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү