Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


7 жил
  1. MNBC телевизийн байр, Live conference center төвд Бурхан халдун хайрханы овоо тахих талаар Хамаг Монгол овоо” төрийн бус байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа.
  2. БНЭУ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын эмч нарын мэргэжлийн профессорын баг 2017 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд ирж ажиллах гэж байна. Үүнтэй холбогдуулан 10.00 цагт Улсын гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд чих, хамар, хоолойн чиглэлээр, Гэмтэл согог судлалын үндэсний төвд гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийх, сургалт зохион байгуулах гэж байна.
  3. Францын Парис хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн тамирчид Улаанбаатарт газардана.
  4. 11.00-13.00 цагийн хооронд “Залуу захирлуудын холбоо”, “Зөвлөх үйлчилгээний хүрээлэн”-тэй хамтран “CEO SUMMER EXPERIENCE 2017” IncYouBator хөтөлбөрийг Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна.
  5. Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Японы Акитагийн Олон улсын Их сургууль хамтран “XX зууны монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус 3 давхар/-ын хурлын танхимд 09.00 цагт зохион байгуулна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү