Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


7 жил
  1. "БАРИЛГА, ОРОН СУУЦ 2017" үзэсгэлэн яармагийн нээлт Мишээл экспод 12.00 цагт зохион байгуулагдана.
  2. Монголбанк ээлжит хэвлэлийн хурлаа 11.00 цагт хийнэ.
  3. Сүхбаатарын талбай дээр 12.00 цагаас Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд 2 дахь жилдээ 1000 хүүхдэд 1 жилийн хичээлийн иж бүрэн хэрэгсэл бүхий цүнхийг хандивлах ажиллагаа болно.
  4. Монголын залуучуудын өдрийн хүрээнд Монголын залуучуудын эвслээс "Залуучуудын иргэний нийгмийн гуравдугаар чуулган"-ыг Уланбааатар чуулгын байранд 09.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна.
  5. Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагаас бэлгийн цөөнх хүмүүсийн хүний эрхийн асуудлаар ЛГБТ төвөөс мэдээлэл хийнэ.
  6. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд 11.00 цагт Японы Элчин сайдын яамнаас Баянзүрх дүүргийн зарим хороодын сургууль, цэцэрлэгийн засварт тусламж үзүүлэх болсон тухай санамж бичгийг үзэглэнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү