Хөвсгөл аймгийн 32 мянга гаруй иргэн элэгний вирусын шинжилгээнд хамрагджээ


7 жил

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг бүрэлдэхүүн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг Хөвсгөл аймагт зохион байгууллаа.

Хөтөлбөрийн нээлтэд Мөрөн хотын Засаг дарга Л.Ганболд, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж болон ХӨСҮТ, Улсын төв Гуравдугаар эмнэлгийн удирдлагууд оролцов.

Нээлтийн үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ “Монгол улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд элэгний В, С вирусын шалтгаант нас баралтыг зогсоох зорилт тавьсан.

Энэ хүрээнд энэ онд 40-65 настай иргэдийг В, С вирусын шинжилгээ, оношлогоонд үнэ төлбөргүй хамруулахаар болсон.

2018 онд үлдсэн бүх иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулна. Хөтөлбөрийн нээлтийг аймаг бүрт хийж, өдөрлөг зохион байгуулснаар иргэд заавал Улаанбаатар хот руу явж зардал, чирэгдэл болохгүй орон нутагтаа бүх төрлийн үзлэг, оношлогоонд маш идэвхтэй хамрагдаж байна. Уг хөтөлбөрийн нээлт нийслэлийн 9 дүүрэг, 11 аймагт амжилттай явагдсан бөгөөд энэ хүрээнд нийтдээ 37 мянга гаруй иргэдийг элэгний B, C вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад байна” гэх мэдээлэл өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү