Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх шинэ техник, технологийн талаар санал солилцлоо


7 жил

Эмч мэргэжилтнүүдийг багаар сургаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинэ техник, технологийг нэвтрүүлэн,  Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний тоог цөөрүүлж тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Япон улсад эрдмийн зэрэг цол хамгаалсан, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан эрдэмтэд, эмч мэргэжилтнүүдтэй  уулзаж санал, солилцлоо.

Тус уулзалтад УНТЭ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УГТЭ, ХСҮТ-ийн 10 гаруй эмч нар оролцож технологийн дэвшлийг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн туршлагын талаар ярилцлаа. Мөн  эмч мэргэжилтнүүд өөрийн оронд нэвтрүүлж болох технологийн талаар төсөл бичиж Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхээр тохиролцлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү