ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ЭХНИЙ ӨДӨР ЗУРГААН ЖИНД ТҮРҮҮЛЭВ


7 жил

   “Монгол туургатан” хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт эхэлсэн билээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 13 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоон жинд өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр хөвгүүдийн 46, 54, 76, охидын 40, 46, 56, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай улсын өсвөр үеийн бөхчүүд зургаан жинд нь аваргаллаа. Тодруулбал, хөвгүүдийн 54 кг-д Б.Буд, 76 кг-д Т.Бөхчулуун, охидын 40 кг-д Г.Оюундарь, 46 кг-д Ч.Отгонтуяа, 56 кг-д Б.Хонгорзул, 70 кг-д Б.Намуунзаяа нар түрүүлэсэн юм. Харин Буриадын Дамдин Цыренжапов зочдоос цорын ганц түрүүг 46 кг-д авлаа. Өнөөдөр хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болно.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
Хөвгүүдийн 46 кг: 1. Дамдин Цыренжапов (ОХУ) 2. Батсүхийн Батзориг 3. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (хоёул Монгол) , Чандмань (БНХАУ)
54 кг: 1. Батбаатарын Буд 2. Мөнх-Очирын Сүхбат 3. Эрдэнэбатын Төгсжаргал, Болдын Дашзэвэг (бүгд Монгол)
76 кг: 1. Туваадоржийн Бөхчулуун 2. Амгаланбаатарын Цэрэн-Очир 3. Баярсолонгын Балжинням (бүгд Монгол), Сүлд (БНХАУ)


Охидын 40 кг: 1. Ганбатын Оюундарь 2. Ганзоригийн Эрдэнэсүрэн 3. Энхболдын Буман-Аюуш, Батбилэгийн Нандин-Эрдэнэ (бүгд Монгол)
46 кг: 1. Чинболдын Отгонтуяа 2. Батбаатарын Энхзул 3. Мөнхбатын Мөнхгэрэл (бүгд Монгол), Мунсел Цыденова (ОХУ)
56 кг: 1. Болдсайханы Хонгорзул 2. Баянмөнхийн Отгонтуяа 3. Одсүрэнгийн Сарансувд, Болдбаатарын Болортуяа (бүгд Монгол)
70 кг: 1. Батболдын Намуунзаяа 2. Өлзийбатын Одбаг 3. Батчулууны Оюунбагана, Доржсүрэнгийн Цогзолмаа (бүгд Монгол)

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү