Өсвөрийн тамирчид " MORE THAN MEDAL" хөтөлбөрт хамрагдаж байна


7 жил

   Тайландын нийслэл Бангкок хотноо зохиогдсон өсвөр үеийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа 7-р сарын 24- нөөс 8-р сарын 03- ны өдрүүдэд Сукхотай хотод Дэлхийн бөхийн холбоо UWW- Олимпийн эв санааны хөтөлбөр хамтран зохион байгуулж буй " MORE THAN MEDAL" хөтөлбөр хэрэгжиж байна.

Энэ хөтөлбөрт Азийн 20 орчим орны 55 тамирчин, 28 дасгалжуулагч хамрагдаж байгаа ба Монгол улсаас Баянхонгор аймгийн бөх Б. Хонгорзул, Архангай аймгийн бөх Б. Хонгорзул, Дархан уул аймгийн тамирчин н. Сүлдхүү нар тамирчнаар, Хан-Уул дүүргийн дасгалжуулагч Ж. Баярхүү дасгалжуулагчаар оролцож байна. 


   Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ази орнуудын хамтын ажиллагаа, бөхийн хөгжлийг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах, соёл, ёс заншилаа мэдэлцэх, амжилт медалиас гадна дэвжээний бус үеийн нөхөрлөлийг бэхжүүлэх явдал юм. 
Мөн энэ үеэр UWW- ийн "LEVEL-1 coaching course" явагдах ба дасгалжуулагч Ж. Баярхүү энэхүү сургалтанд хамрагдан шалгалт өгнө. 
МЧБХ- ний ерөнхий нарийн бичгийн дарга МУГД Б. Батбаяр энэхүү сургалтыг удирдан явуулж буй сургагчдын нэг бөгөөд UWW- Дэлхийн бөхийн холбооны томилолтоор 8 сарын 3-ны өдрийг хүртэл ажиллаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү