НАЦАГСҮРЭНГИЙН ЗОЛБОО АЙМГИЙН АРСЛАНГУУДЫН МАНЛАЙ БОЛЛОО


7 жил

   Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Баянхонгор хот байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баяр наадам энэ сарын 21-22-нд Баянхонгор хотод болж улс, аймгийн алдар цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан барилджээ. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, ОУХМ, ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны тамирчин аймгийн хурц арслан Нацагсүрэнгийн Золбоо найм даван түрүүлэв. "Парис-2017" ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох ОУХМ Н.Золбоо ийнхүү аймгийнхаа наадамд гурав дахиа түрүүлснээр ирэх намраас эхлэн Монголын бөхийн өргөөнд болох барилдаанд аймгийн арслан цолтнуудыг манлайлан барилдахаар болж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү