Санал солилцох уулзалт хийлээ


7 жил

БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй албаныхан БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаярын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд найрамдах Чех улсын ХАА-н дэд сайд Патрик Млинарж тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монголын талаас БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын зөвлөх З.Батбаяр, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ариунтуяа болон яамны холбогдох албаныхан. Мөн Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхиий газар, Ус сувгийн удирдах газруудын төлөөллүүд оролцсон юм.

Харин Бүгд найрамдах Чех улсын төлөөлөлгчдийн бүрэлдэхүүнд ХАА-н Дэд сайд  (Ойн асуудал хариуцсан) Патрик Млинаржаас гадна ХАА-н Дэд сайд (Европын Холбооны санхүүжилт, шинжлэх ухаан, судалгаа,  боловсролын асуудал хариуцсан) Павел Секач,  ХААЯамны Ойн бодлого, аж ахуйн газрын дарга Томаш Крэезар, Дэд сайдын нарийн бичиг  Павлина Вашичков, ХААЯамны Ойн хамгааллын хэлтсийн дарга Ийржи Били, Шинжлэх ухаан, судалгаа, сургалтын газрын дарга Павлина Адам, Ойн аж ахуйн хүрээлэнгийн захирал Яромир Вашичек, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ивана Гроллова ,  Элчин сайдын яамны Орлогч дарга Олдржих Заяычек, Чехийн хөгжлийн агентлагийн Азийн бүс нутаг хариуцсан ажилтан  Луцие Худа нар болон Элчин сайдын яамны Эдийн засгийн ажилтан Ж.Цэрэндулам нар байлцлаа.

Уулзалтаар БНЧУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын санаачилгаар хэрэгжүүжлж буй төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн үргэлжлүүлэх хийгээд шинээр ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой байгаа талаар санал солилцсон юм. Мөн БНЧУ-аас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн талаар Чехийн хөгжлийн агентлагийн Азийн бүс нутаг хариуцсан ажилтан  Луцие Худа хуралд оролцлогчдод танилцуулга хийж, ойг хиймлээр бий болгосноос өөрөөр нь нөхөн сэргээх нь хамгийн шалгарсан арга гэдгийг сануулж, монголчуудыг ойгоо хамгаалахыг уриалсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү