Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна


7 жил

Лифт, эскалатор угсралт, засвар үйлчилгээ хариуцагч байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Захиргааны хариуцлагын тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Барилгын тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлын эд хөрөнгийн тухай” хуулиуд, “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм” болон холбогдох журам, стандартын хэрэгжилтийг хангуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хүнийэрдэнэтамь нас эрсдэх, осол, гэмтлийн улмаас, тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвар алдагдахаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна. Үүнд:
Нэг. Монгол Улсын хууль, тогтоомж, заавал мөрдөх дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, хүний эрүүл мэнд, амь нас, нийгмийн аюулгүй байдлыг бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд авч үзэж үйлдвэрлэл, үйлчилгээгээ эрхлэх;
Хоёр. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын тушаалаар батласан “Өргөх механизмын төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг мөрдөж ажиллах;
2.1 Өргөх механизмын засвар үйлчилгээ, тохируулгыг хийхдээ техникийн баримт бичигт заасан үзүүлэлтийг үндэслэн туршилт, тохируулга, баталгаажуулалтыг хийлгэж, зохих зөвшөөрлийг авч, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах
2.2 Шинээр нийлүүлэгдэж байгаа өргөх механимзд дараахь бичиг баримтыг бүрдэлэх:
2.3 Техникийн паспорт
2.4 Өргөх механизмыг угсрах ажлын зураг
2.5 Элементүүдийн тайлбар бүхий цахилгааны зарчмын болон холболтын схем
2.6 Үйлдвэрлэсний дараа зайлшгүй туршигддаг агрегат, зангилаа, эд ангийн туршилтын акт
2.7 Өргөх мехаизмыг ашиглах зөвшөөрлийг авч ажиллах.
Гурав. Угсралт, засвар, техникийн үйлчилгээ гүйцэтгэх эрх бүхий байгууллага нь дараахь ажлуудыг гүйцэтгэх.
3.1 Өргөх механизм эзэмшигчдэд паспортыг хэрхэн хөтлөх бусад холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх талаар мэргэжлийн байгууллагын зүгээс заавар зөвлөгөө өгөх;
3.2 Өргөх механизм ашиглалтын талаар гарч буй аюулгүй ажиллагааны зөрчил дутагдлыг арилгах талаар зөвлөгөө өгч, биелэгдээгүй зөрчлийг мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх;
Дөрөв. Цахилгаан механикчийн “Лифтийг төхөөрмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн мэдлэгийн ээлжит шалгалтыг /12 cap тутамд/ байгууллагын комисс сургалтыг зохион байгуулсаны үндсэн дээр шалгалтанд улсын байцаагч заавал оролцуулж хурлын тэмдэглэл үйлдэн үнэмлэх дээр тэмдэглэл хийж баталгаажуулах.
Тав. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлж, өөрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил үйлчилгээ холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцэж байгаа эсэхэд дотооддоо байнгын хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүрд нь арилгаж ажиллах;
5.1 Хяналтын хуудсаар дотооддоо үнэлгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх;
Зургаа. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар www.inspection.gov.mn болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын www.ub.inspection.gov.mn вейб сайтад та хандаж холбогдох мэдээллийг авч, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг зөвлөж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү