Өнөөдөр болох үйл явдал


7 жил

09:00 цагаас: “Блю Скай” тауэрын гурван давхарт ХХААХҮЯ, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хамтран зохион байгуулах  "Хандивлагчдын зохицуулах уулзалт" болно.

09:30 цагаас: Монгол банкны байранд Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" ХХК Улаанбаатар хотын орон сууцны үнийн индексийн 5-р сарын тооцооллыг танилцуулах хэвлэлийн бага хурал болно..

11:00 цагаас: Монцамэ агентлагийн Мэдээллийн төвд ОХУ-ын Анагаах ухааны доктор, “ЭМ-ЦЕНТР ШУ-Үйлдвэрлэлийн нэгдэл”-ийн Ерөнхий захирал, ЭМ технологийг үүсгэн байгуулагч П.А.Шаблин 100 хувийн цэвэр байгалийн гаралтай био бэлдмэлээр бүх төрлийн хавдар болон бусад өвчнийг эрт үед нь оношлох, анагаах ухааны эмчилгээний шинэ технологийн талаар мэдээлэл хийнэ

11:00 цагаас: Туушин Бэст Вестерн Премиер зочид буудлын Соёмбо танхимд “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” сэдэвт Ардчиллын гурав дахь чуулган болно. 

11:30 цагаас: Төрийн ордны визит танхимд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамны харьяа улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны алба /Росреестр/-тай санамж бичиг байгуулна 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү